-
“Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулна

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл…
-
Филиппиний хойд хэсгээр их хэмжээний борооны улмаас нийслэл Манила хотод үер буужээ

Филиппиний хойд хэсгээр Гаеми хар салхи улирлын чанартай муссоныг эрчимжүүлснээр тасралтгүй бороо орсны улмаас нийслэл Манила хотод үер болж, уулархаг бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. Хүн ам шигүү суурьшсан нийслэлд лхагва гаригт аадар борооны улмаас гудамжнууд үерт автсаны дараа нам дор байшингуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр хот даяар аврагчид ажиллаж байна. Хүмүүс жижиг завь ашиглан нүүж байгаа…
-
Их насны морьд уралддаг 25 км зайд дугуйгаар уралдана

Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг “Морь хурдан уу, дугуй хурдан уу” уралдааны даагаа нэхэх уулын дугуйн тэмцээн энэ сарын 27-ны өдөр Хүйдолоонхудагт болох гэж байна. Уулын дугуйн спортыг сурталчлан хөгжүүлэх, хичээллэгчдийн хүрээг тэлэх зорилготой уг тэмцээн өсвөр үе, мастер, сонирхогч, элит зэрэг нийт 22 насны ангиллаар явагдана. Дугуйчид уулын 25 км зам туулж өрсөлдөнө. Ийм зайд Үндэсний их…
-
БНХАУ тэтгэврийн насаа нэмэгдүүлэхээр болжээ

Хятад улс хүн амынхаа насжилт, тэтгэврийн тогтолцооны хямралыг даван туулахын тулд ирэх таван жилд хуулиар тогтоосон тэтгэврийн насаа нэмэгдүүлэхээр болжээ. Тус улсын дундаж наслалт 1949 оны коммунист хувьсгалын үед ердөө 36 байсан бол одоо АНУ-аас дээгүүр буюу 78 нас болсон байна. Гэвч Хятадын тэтгэврийн нас дэлхийн хамгийн доод нас хэвээр байгаа бөгөөд эрэгтэйчүүдийнх 60, цагаан…
-
30-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинийг барина

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн, 30 дугаар сургуулийн…
-
Нарангийн энгэр дэх хогны цэгийн 27 га талбайг нөхөн сэргээжээ

Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрт төвлөрсөн хогны цэгт ажиллалаа. 2009 онд байгуулсан уг цэгт Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 60 орчим хувийг төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Харин 2020 оноос тус цэгийн ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээж эхэлжээ. Одоогоор 27 га талбайг нөхөн сэргээсэн байна.…
-
Зуны 33 дугаар Олимпын наадмын Хөлбөмбөг, Рагбигийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Хүн төрөлхтний их баяр цэнгэл Парисын зуны Олимпын наадам өнөөдөр хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлж байна. 33 дугаар наадамд хөлбөмбөгийн төрөлд нийт 16 улс өрсөлдөх юм. Тэд 4 хэсэгт хуваагдсан. Өнөөдөр Монголын цагаар 21:00 цагаас эхний тоглолт Аргентин болон Морокко улсын хооронд болно. Хөлбөмбөгийн тоглолтын цаг урт, тоглолтын тоо их байдаг учраас ийнхүү эрт эхэлдэг юм. Мөн…
-
Бэ Ён Сан: Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй

Сэлбэ, Дунд гол дагуух бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нийтдээ 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэнэ. Үүнээс одоогоор 80 хувийг нь цэвэрлээд байна. Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршлыг “Сэлбэ сэргэлт” төслийн…
-
Нарангийн энгэр лүү явдаг авто замыг засаж, шинэчилнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарангийн энгэрт төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засаж, шинэчлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүний 150 тэрбум төгрөгийг хотын гол болон туслах замуудыг засаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Үүний нэг нь энэ зам юм. Тус замын урт 2.8 км бөгөөд 2007 онд…
-
Селин Дион Олимпын наадмын нээлтийн ёслолд дуулна

Алдарт дуучин Селин Дион баасан гарагт Парис хотод болох олимпын наадмын нээлтэд оролцож ая дуугаа өргөнө гэдгийг TMZ мэдээлэв. Тэрээр саяхан Парис хотноо ирж, зочид буудалж байрлажээ. Канадын дуучин Селин Дион нэг дуу тутамдаа 2 сая доллар авна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Түүний хувьд “Би бол: Селин Дион” хэмээх өөрийн баримтат кинондоо 17 жилийн…