Category: Menus

  • Үхэхийн барилдлагатай өдөр

    Үхэхийн барилдлагатай өдөр

    Аргын тооллын 2024.07.23, мягмар гараг. Билгийн тооллын 17. Наран ургах шингэх: 05:18 – 20:39. Үс засуулбал: Өнгө зүс доройтох муу тул цээрлэвэл зохилтой. Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны сүүл цагаагчин хонь сарын 17-ны өдөр. Дөрвөн ногоон мэнгэтэй, усан суудалтай, дүвзий 21, 6 жэдзий 22 одтой, шар хулгана өдөр. Шүтэн барилдлага хүрэлцэхүй. Өдрийн сайн…

  • Тэрэлж, Туул голын эхээр усны түвшин огцом нэмэгдэв

    Тэрэлж, Туул голын эхээр усны түвшин огцом нэмэгдэв

    7 дугаар сарын 23-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Онон, Хэрлэн, Хангайн нурууны арын Орхон гол, Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-85 см нэмэгдлээ. Туул /Босгийн гүүр-Улаанбаатар-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-40 см давсан байна. Үүр голын ус аюулын …

  • Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

    Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

    Төрийн тахилгат Алтайн Таванбогд уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Тахилгат овоонд боллоо. Тахилгад бэлтгэж 7-р сарын 21-ний орой лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан”, “Долоон бурхан од”-ны тахилгын ном хурав. Таванбогдын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, “Найман…

  • Газын зурвасын Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж 70 хүн амь үрэгджээ

    Газын зурвасын Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж 70 хүн амь үрэгджээ

    Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хот Израилийн дайралтад өртөж, 70 Палестин хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан байна. Газын Эрүүл мэндийн яам даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Өнөө өглөөнөөс хойш Хан Юнис дүүрэгт Израилийн эзлэн түрэмгийлсэн дайралт үй олноор хоморголон устгасны улмаас 70 хүн алагдаж, 200 гаруй хүн шархадсан” гэж мэдэгдээд, “Эмэгтэйчүүд, хүүхдүүд ихээр…

  • Скаутууд Толбо нуурын эрэгт майхантайгаа цуглажээ

    Скаутууд Толбо нуурын эрэгт майхантайгаа цуглажээ

    Монголын үндэсний VII жембори буюу скаутуудын майхант цугларалт Баян-Өлгий аймагт өчигдөр эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүрэг, гадаадын 13 улсын скаутууд оролцож байна. Монголын скаутын холбоо энэ удаагийн цугларалтаа анх удаа хөдөө хийж байгаа аж. Хүүхдүүд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Толбо нуурын эрэг дээр тухалж, казах, тува, урианхай, дөрвөд угсаатны урлаг соёл, хоол,…

  • Амгаланд дулааны шугам татаж байна

    Амгаланд дулааны шугам татаж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М Си Эс Кока кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчимд төв замын хойгуур, Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татаж байна. Тус дүүрэгт дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор ус, дулаан, цахилгаан хангамж хүрэлцээгүй болж байгаа аж. Тиймээс Амгалан руу дулааны хос шугам шинээр татаж эхэлжээ. …

  • 40 хуванцар сав тушаавал зайрмаг өгнө

    40 хуванцар сав тушаавал зайрмаг өгнө

    Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам 7 дугаар сарын 26-28-нд Булган аймагт болно. Дэлхий даяар тархан суурьшсан 30.000 гаруй буриад түмэн энэ наадамд ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна.  Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,…

  • Н.Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, засна

    Н.Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, засна

    Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын Төв эмнэлгийн зүүн талын уулзвараас “Наран” супермаркетын хойд уулзвар хүртэлх авто замыг 7 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, хашлага солин, тэмдэг, тэмдэглэгээ хийнэ. Иймд иргэд, жолооч та…

  • АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэрс гаржээ

    АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэрс гаржээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, өөрийг нь дэмжсэний дараа Ардчилсан намын нэр нөлөө бүхий олон гишүүний дэмжлэгийг аваад буй Камала Харрис намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байна. Тэрбээр Ардчилсан намын олон удирдагчийн дэмжлэгийг авч, Байдены кампанит ажлын хандивыг авчээ. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооныхоо нэрийг өөрчилж, Камала Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн…

  • Эг гол үeрлэж, гүүрээр нь явах аргагүй болоод байна

    Эг гол үeрлэж, гүүрээр нь явах аргагүй болоод байна

    А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутгаар урсах Эг гол өнөөдрийн 15:00 цагийн байдлаар үeрлэж, гүүрний хоёр талын далан, ойролцоох давуулах далан усанд автаад байна. Уг гүүрээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул гүүрийг түр хаагаад байна. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид болон “Зам, тээврийн…