Category: Menus

  • Сургуулиудад 4.217 багш дутагдалтай байна

    Сургуулиудад 4.217 багш дутагдалтай байна

    Ирэх хичээлийн жилд шаардлагатай багшийн мэдээллийг жил бүрийн 7 дугаар сард  нэгтгэн гаргадаг аж. 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 4.217 багш шаардлагатай байна. Эдгээр сул орон тооны 2.419 нь нийслэлд үүсжээ.  2023-2024 оны хичээлийн жилд нийт 25 их, дээд сургуулийг 2727 оюутан багш мэргэжлээр төгссөн байна. Одоо 3 болон 4 дүгээр курсэд…

  • 14 аймгийн нутгаар бороо орлоо

    14 аймгийн нутгаар бороо орлоо

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Орхон, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа. Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.…

  • Морин хуурын олон улсын наадмын шилдгүүд тодорлоо

    Морин хуурын олон улсын наадмын шилдгүүд тодорлоо

    Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 7 дугаар сарын 16-нд эхэлсэн Морин хуурын олон улсын VII наадмын шилдгүүд тодорлоо. Мэргэжлийн морин хуурчдын ангилалд 96.5 оноогоор Б.Энх-Амгалан түрүүлж,  95.4 оноогоор Б.Эрдэнэбилэг хоёрдугаар байр,  95.2 оноогоор Ц.Анхбаяр гудавдугаар байр, 93 оноогоор О.Төмөрхуяг тусгай байрт эзэллээ.  Морин хуур урлаачдын уралдааны Тэргүүн байрыг П.Сансарболд эзэлж, Дэд байрт А.Цогтсайхан, Гутгаар байрт А.Өлзийбат шалгарч,  Тусгай байрын шагналыг Б.Түвшинбат, Ц.Уранжаргал нар хүртэв.…

  • Лаг, хагшаасыг зөөсний дараа даланг өндөрлөнө

    Лаг, хагшаасыг зөөсний дараа даланг өндөрлөнө

    Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг өнгөрсөн долоодугаар сараас эхлүүлсэн. Мөн борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавьж буй. Энэ талаар “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлын явц…

  • Жүдочид Парис руу хүлгийн жолоо заллаа

    Жүдочид Парис руу хүлгийн жолоо заллаа

    Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зуны 33 дахь олимпын наадамдаа оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлаган дор дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо болон шигшээ багийн -60, -66, -73, -48, -52, -57кг /жин/-гийн тамирчид Парисыг зорилоо. Жүдо бөхийн төрөл 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд болно.    …

  • 43 жил хилсээр хоригдсон эмэгтэй суллагджээ

    43 жил хилсээр хоригдсон эмэгтэй суллагджээ

    Өнгөрсөн баасан гарагт үйлдээгүй хэргийнхээ төлөө 43 жил шоронд хоригдсон Сандра Хемме гэдэг эмэгтэй АНУ-ын Миссури мужийн эмэгтэйчүүдийн хорих ангиас суллагджээ. Эмэгтэй хүн хилс хэргээр ийм удаан хугацаанд хоригдсон тохиолдол Америкийн түүхэнд байхгүй.  Миссури муж улсын гурван шатны шүүхээс эмэгтэйг суллах шийдвэр гаргасан боловч прокурорын зүгээс түүнийг суллахыг хойшлуулсаар байв. Харин шүүхийг хүндэтгээгүй гэх шалтгаанаар прокурорыг эрүүгийн…

  • 2 хүнийг живэхээс аварлаа

    2 хүнийг живэхээс аварлаа

    Өнөөдөр /2024.07.22/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага 20:10 цагт онцгой байдлын албанд иржээ. Аврах ангийн албан хаагчид уг дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэж, автомашинд зорчиж явсан 2 иргэний амь насыг аварлаа.  Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.

  • Үерт автсан газрууд

    Үерт автсан газрууд

    7 дугаар 20-ны оройнооос үргэлжлэн орсон борооны улмаас онцгой байдлын албанд дараах дуудлага иржээ. Үүний дагуу аврагчид очиж, тусламж үзүүлсэн байна. Үүнд:  Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 24, 25 дугаар гудамжны айлууд үерийн усанд автсан тухай дуудлага 7-р сарын 21-ний 06:39 цагт онцгй байдлын албанд иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,…

  • Булган аймгийн Хангал сумыг Алтангадас одонгоор шагнав

    Булган аймгийн Хангал сумыг Алтангадас одонгоор шагнав

    Булган аймгийн Хангал сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагналаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр уг шагналыг гардуулав.  Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошууг 1924 онд Хангал сум болгосон байна. Одоо энэ сум Сөрт, Урт, Хонгор-Өндөр, Хялганат гэсэн 4 багтай, 1493 өрхтэй, 4543 хүн амьдардаг. Булган аймгийн…

  • 6 настай хүүхэд голд унан, урсжээ

    6 настай хүүхэд голд унан, урсжээ

    Өнөөдөр /2024.07.22/ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан орчмын Туул голд 6 настай хүүхэд унаж, усанд урссан байна. Энэ тухай мэдээллийг 16:06 цагт аваад, Аврах ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээнд 7 дугаар сард голын усанд нийт 10 иргэн амь эрсэдсэн байна.  Үүний 7 нь том хүн 7, 3 нь…