-
6 төрлийн 28 тэсрэх бодис олж устгав

Дорнод аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр тус аймагт Зөвлөлт Холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газар болон хээрийн сургуулилалт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулдаг. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямбаар ахлуулсан бүлэг энэ сарын 18-19-ний өдрүүдэд тус аймгийн төв…
-
Хатгалын замыг цэвэрлэж, гүүрийг засжээ

А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн авто замд нийт 6 гүүр, 87 ус зайлуулах хоолой байдаг. Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-20 дахь км-т 2 цэгт, 43-45 дахь км-т 3 цэгт өчигдөр үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэг эвдэрсэн. Тухайн авто замыг хариуцагч “Хөвсгөл зам” ХХК газар дээр нь шуурхай ажиллаж, зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн байна. Өчигдрийн…
-
Налайхын 20 иргэний аюулгүй байдлыг хангав

Нийслэлд өчигдрөөс орж эхэлсэн борооны улмаас зарим газар өнөөдөр усанд автлаа. 13:00 цагийн байдлаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст үертэй холбоотой 3 дуудлага ирэв. Давхардсан тоогоор 34 албан хаагч эдгээр дуудлагаар үүрэг гүйцэтгэж, усанд боогдсон 20 иргэний аюулгүй байдлыг хангасан байна. Тус дүүргийн 8 хороонд байрлах “Ану” хотхоны үерийн даланд урсаж орж ирсэн элс, хайргыг онцгой байдлынхан зөөж гарган, ус зайлуулах суваг…
-
14 сумын ойн хортонг устгажээ

Архангай аймгийн 14 сумын ойд Якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй тархжээ. Биологчид агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан, 92 мянган га талбайн шавжийг 5-р сарын 28-ны өдрөөс 7-р сарын 15-ны хооронд устгажээ. Ийм аргаар хортон шавжтай тэмцсэнээс хойш шавжийн зүйлээс хамааран, 15-21 хоногийн дараа ойн модод бүрэн сэргэн ургадаг. Түвшрүүлэх сумын ойн хортонтой тэмцэхийн өмнөх болон тэмцсэний…
-
Г.Алтаншагайгийн даага түрүүлжээ

Энэ онд нийт 108 сумын түүхт 100 жилийн ой тохиож байна. Хэнтий аймгаас ганц Норовлин сум өнөө жил ойтой. Тус сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайгийн бор даага түрүү магнайд хурдалжээ
-
Манай математикчид 6 медаль авлаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Батт хотод болсон олон улсын математикийн 65 дугаар олимпиадаас Монголын баг 6 медаль хүртлээ. “Сант” сургуулийн 12г ангийн сурагч Д.Энэрэлт алтан медалийн эзэн болсон бол “Эрхэт-Эрдэм” сургуулийн 10а ангийн сурагч Т.Билгүүнгэрэл, 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Тэнгис нар мөнгө медаль авлаа. 11 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Б.Билгүтэй, “Сант”сургуулийн 10в ангийн С.Манлай, 11 дүгээр…
-
ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ

“Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт…
-
Сайншанд-Замын-Үүдийн зам үерт эвдэрлээ

А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын 577-579, 597-598, 589-590, 634-635 дахь км-үүдэд өнөөдөр үер бууж, замын хөвөө, далангийн хажуу налуу угаагдан, шуудуу элсээр дүүрчээ. Уг замыг хариуцагч “Борхойн зам” ХХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн төв мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн уг замаар анхаарал болгоомжтой зорчоорой!

