Category: Menus

  • Төрийн тахилгат Бурханбуудай уулын тэнгэрийг тайв

    Төрийн тахилгат Бурханбуудай уулын тэнгэрийг тайв

    Бурханбуудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр уг уулын Тахилгат овоонд боллоо. Энэ хайрхны унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгосон юм. Түүний дагуу  анх удаа тахилгын ёслол үйлдэж буй юм.…

  • Хөвсгөл орох зам үерт автаж, 3 гүүр сэтэрлээ

    Хөвсгөл орох зам үерт автаж, 3 гүүр сэтэрлээ

    Хөвсгөл аймагт өнөө орой 21:00 цагийн үед аадар орсны улмаас үер бууж, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон чиглэлийн авто зам дээр чулуу, шороо овоорч, 3 гүүр сэтэрлээ.  Алаг-Эрдэнэ сумын Хоохны таг хүртэлх А0902 улсын чанартай авто замыг 11 хэсэг газраар үерийн ус даван урсаж байна.  Замыг цэвэрлэж, гүүрийг застал аялагч, амрагч иргэдийг энэ чиглэлд зорчихгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

  • Чанартай, хямд эм оруулж ирэх үүрэг өгөв

    Чанартай, хямд эм оруулж ирэх үүрэг өгөв

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эмийн лабораторид ажиллав. Тэрээр Монгол Улсад бүртгэлтэй 4000 гаруй эм байдгаас манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг эмүүдийг чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хямд үнээр оруулж ирэх асуудлыг богино хугацаанд зохион байгуулж ажиллахыг тус газарт үүрэг болголоо. Эмийн лабораторийн тоног…

  • Дэлхийн оюуны өмчийн байгууллагын чуулганд оролцов

    Дэлхийн оюуны өмчийн байгууллагын чуулганд оролцов

    Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулган 7 дугаар сарын 9-17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо боллоо. Уг чуулганд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ чуулганаар тус байгууллагын гишүүн 193 улс оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны ахиц дэвшлийг дүгнэж, цаашдын…

  • “Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

    “Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

    Дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Microsoft” компанийн систем доголдсоноос агаарын тээврийн компаниудын нислэг зогсож, галт тэрэг, банк, хэвлэл мэдээллийн салбараас гадна эмнэлгийн салбарт доголдол үүсэж, сандаргаж байна. Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ доголдол нь мэдээллийн технологийн…

  • Нийтийн тээврийн 16 чиглэлийг түр өөрчилжээ

    Нийтийн тээврийн 16 чиглэлийг түр өөрчилжээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Драмын театрын зүүн талын авто замыг 7 дугаар сарын 19-ний 06:00 цагаас 7 дугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ. Үүнтэй холбогдуулан, Нийтийн тээврийн бодлогын газар тус замаар зорчдог нийтийн тээврийн 16 чиглэлийг түр өөрчилжээ.  Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд…

  • Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болоод байна

    Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болоод байна

    ҮСХ-ноос мэдээлснээр арилжааны банкууд болон Монголын ипотекийн корпорац (МИК)-иас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 8.3 их наяд төгрөг болоод байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Тавдугаар сард өмнөх сарынхаас 2.8 хувь буюу 128.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. ҮСХ-ноос өнөөдөр мэдээлсэн Монгол…

  • Хар тамхитай холбоотой 1043 хэрэгт 1673 хүнийг шалгажээ

    Хар тамхитай холбоотой 1043 хэрэгт 1673 хүнийг шалгажээ

    Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1043 хэрэгт 1673 хүн холбогдон шалгуулжээ. Тэдний 54 хувийг 25 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогддог шалтгаан нөхцөлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар мэргэжлийн байгууллагатай хамтран судалжээ. Ингэхэд 67.8 хувь нь сониуч зангаар бусдыг даган дуурайсан, 43.2 нь…

  • Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

    Ч.Ганбат: Түүхийн агшныг аргамжин үлдээж байгаа мэргэжлээрээ бахархдаг

    Д.Сарантуяа Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Ч.Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм. Монголын спортын түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөгч түүн шиг өвөл, зуны 5 олимпын наадмыг сурвалжилсан гэрэл зурагчин байхгүй. СГЗ Ч.Ганбат өдгөө 6 дахь олимпдоо буюу “Парис 2024” рүү хүлгийн жолоо залах гэж байна.   -Зуны 33…

  • Сайн дурын ажилтнууд ГССҮТ-д ажиллалаа

    Сайн дурын ажилтнууд ГССҮТ-д ажиллалаа

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт Eegii.org сангийн сайн дурын ажилтнууд тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар ажиллалаа. Тус төвийн эмч, ажилчдын ачааллыг багасгах, эрүүл мэндийн тусламжийг өвчтөнүүдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Eegii.org сангийн сайн дурын ажилтнууд жил бүр ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ. Тус сангийн 24 ажилтан өнөө жил 7 дугаар сарын 10-17-нд Үндэсний…