Category: Menus

  • Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

    Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

    Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв. Иений ханш суларсан нь жуулчдын тоог цар тахлын өмнөх үеийнхээс давахад нөлөөлсөн байна.  Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагаас баасан гарагт зарласан 1-6 дугаар сарын тоо нь 2019 оны 16.63 сая хүнтэй харьцуулахад нэг сая…

  • Өмнөговьд ангиограф оношилгоо, эмчилгээ хийдэг болов

    Өмнөговьд ангиограф оношилгоо, эмчилгээ хийдэг болов

    Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ангиограф тасагтай боллоо. “Нутгийн хишиг”, “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тус төвд ангиографийн аппаратаар оношилгоо, эмчилгээ хийх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөмжөөр байгуулсан байна.  Ангиографи /судсан дотуурх/ оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд орон нутагтаа хүлээгдэл, чирэгдэлгүй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Тус аймгийн тэргүүлэх өвчлөл,…

  • Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

    Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

    Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлнэ. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно. Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон…

  • Наадамчдаас хог худалдан авчээ

    Наадамчдаас хог худалдан авчээ

    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн  начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ.  Шигшээ 32 бөхийн барилдаанд  Тосонцэнгэл сумын харъяат, сумын манлай заан Г.Ганбат түрүүлж, Тосонцэнгэл сумын харъяат, сумын заан Б.Пүрэвням үзүүрлэсэн байна. Азарганы уралдаанд  Тосонцэнгэл сумын аймгийн алдарт уяач Ц.Сэдэдийн Монгол хүрэн түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат, алдарт уяач Т.Насанхүүгийн бор аман хүзүүдэв.…

  • Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

    Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

    “ХасБанк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн R-2024-33 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөг буюу нийт 18,948,600,000.00 (арван найман тэрбум есөн зуун дөчин найман сая зургаан зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа…

  • 34, 35-р байрыг нурааж, газар дээр нь шинэ орон сууц барьж байна

    34, 35-р байрыг нурааж, газар дээр нь шинэ орон сууц барьж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорац хамтран, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороон дахь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барих төслийг хэрэгжүүлж буй. Тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй байранд амьдарчээ. Үүнийг мэргэжлийн байгууллагуудын…

  • Усанд осолдсон хүмүүсийн 14% нь сэлж чаддаг хүмүүс

    Усанд осолдсон хүмүүсийн 14% нь сэлж чаддаг хүмүүс

    Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр усны осол, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаа: -Сүүлийн 10 жилд улсын хэмжээнд нийт 1044 иргэн усны ослоор амь насаа алдсан. Ид буюу 17-21 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. 67 хувь эрэгтэйчүүд. Туул голд 26 хувь нь осолдсон. Хар цэг гэж нэрлэдэг…

  • Голд осолдсон залууг хайлцахаар Үндэсний аврах бригадыг нэмж илгээв

    Голд осолдсон залууг хайлцахаар Үндэсний аврах бригадыг нэмж илгээв

    Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутгаар урсах Ерөө голын гүүрни ойролцоо гэр бүлээрээ амарч байсан 30 настай залуу энэ сарын 14-нд голын усанд сэлэхээр ороод живсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, ар гэрийнх нь хүмүүстэй хамтран, түүний цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17-ны өдрийн 11:05 цагт оллоо. Түүний цогцсыг олж анх осолдсон газраас 17…

  • Ц.Цэрэндорж, Чи Булаг нар хүндэт зочноор оролцож байна

    Ц.Цэрэндорж, Чи Булаг нар хүндэт зочноор оролцож байна

    Өмнөговь аймгийн Даланзадгад суманд морин хуурын олон улсын VII наадам болж байна. Мэргэжлийн моринхуурчдын уралдаан, морин хуур сонирхогчдын уралдаан, морин хуур урлаачдын уралдаан гэсэн 3 ангилалтай энэ наадамд 6 улсын 168 оролцогч өрсөлдөж байна. Мэргэжлийн морин хуурчдын уралдаанд 34 хуурч оролцож, ерөнхий шүүгчээр Улсын гавьяат жүжигчин Р.Амарбаяр, шүүгчээр Х.Алтангэрэл, Д.Шинэцог-Гени, Д.Амармэнд,  Өвөрмонголын моринхуурч Б.Цацрангуй нар ажиллаж байна. Энэ наадамд Өмнөговь аймгийн…

  • 36 сургуулийн 23.188 сурагч 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж байна

    36 сургуулийн 23.188 сурагч 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж байна

    Засгийн газар 2023 оны 6 дугаар сарын 21-нд “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоол баталсан юм. Үүний дагуу Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн, эдгээр сургуулийн суудлын тоог 31.953-аар нэмж,…