-
Ц.Цэрэндорж, Чи Булаг нар хүндэт зочноор оролцож байна

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд морин хуурын олон улсын VII наадам болж байна. Мэргэжлийн моринхуурчдын уралдаан, морин хуур сонирхогчдын уралдаан, морин хуур урлаачдын уралдаан гэсэн 3 ангилалтай энэ наадамд 6 улсын 168 оролцогч өрсөлдөж байна. Мэргэжлийн морин хуурчдын уралдаанд 34 хуурч оролцож, ерөнхий шүүгчээр Улсын гавьяат жүжигчин Р.Амарбаяр, шүүгчээр Х.Алтангэрэл, Д.Шинэцог-Гени, Д.Амармэнд, Өвөрмонголын моринхуурч Б.Цацрангуй нар ажиллаж байна. Энэ наадамд Өмнөговь аймгийн…
-
36 сургуулийн 23.188 сурагч 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж байна

Засгийн газар 2023 оны 6 дугаар сарын 21-нд “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоол баталсан юм. Үүний дагуу Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн, эдгээр сургуулийн суудлын тоог 31.953-аар нэмж,…
-
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болно. Тамирчид 500 метр замыг усанд сэлж, 15 км дугуй жийж, таван км гүйн тэсвэр тэвчээр сорин өрсөлдөж, аваргаа тодруулна. Тус тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 2005 оноос эхлэлтэй улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаа Хэнтий аймгийн…
-
Бие даагчид мөрийн хөтөлбөрөө 25-наас өмнө аудитад хүргүүлнэ

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө 6 дугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газрын орон нутаг дахь салбарт хүргүүлсэн юм. Мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ аудитын байгууллага ирэх 8 дугаар сарын 12-ноос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Харин бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө 7 дугаар сарын 25-наас өмнө ҮАГ-ын орон нутаг дахь салбарт хүргүүлэх ёстой юм байна. Дүгнэлтийг нь…
-
Парисчууд Сена мөрнөө цэвэрлэж, хотын дарга нь усанд сэлжээ

Ирэх Баасан гарагт Парисын олимп эхэлнэ. Олимпод зориулж Парисын иргэд Сена мөрнөө цэвэрлэж, түүний дараа гол цэвэр тунгалаг болсон эсэхийг шалгахаар Парис хотын дарга Анн Идальго усанд сэлсэн байна. Тэрээр уснаас гарч ирээд “Ус сайн. Бага зэрэг сэрүүн байна, гэхдээ тийм ч муу биш” гэж хэлжээ. Өнгөрсөн сард Сена мөрний усанд шинжилгээ хийхэд нянгийн түвшин…
-
Жо Байдений Covid19-ийн шинжилгээ эерэг гарч, Лас Вегас дахь ажлаа цуцлахаар боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Covid19-ийн шинжилгээ эерэг гарсны улмаас Лас Вегас дахь сонгуулийн сурталчилгааны арга хэмжээгээ цуцлахаар болсон байна. Мөн тэрээр наснаасаа болоод дахин сонгогдох саналаасаа татгалзах дарамт шахалтанд ороод байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер лхагва гарагт “81 настай Жо Байден хөнгөн шинж тэмдэгтэй байгаа бөгөөд Делавэр дэх гэр лүүгээ нисч, өөрийгөө тусгаарлахаар…
-
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Францын шигшээ багийн ахлагч 26 настай Килиан Мбаппе Реал Мадридтай 2029 он хүртэл 5 жилийн гэрээ байгуулсан. Тэрээр Испанийн аварга, аваргуудын лигийн 15 удаагийн аварга Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авах болзолтойгоор тус багт нэгджээ. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин…


