-
БӨХ | Улсын начин цолны болзлыг 6 аймгийн арслан хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны тавын давааны барилдаан өндөрлөлөө. Шинээр “Улсын начин” цолны болзолыг 6 аймгийн арслан хангалаа. Говь-Алтай аймгийн арслан Т.Сайханжаргал, Сэлэнгэ аймгийн арслан Д.Төрболд, Архангай аймгийн арслан Э.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Ховд аймгийн арслан Г.Дармаажанцан, Увс аймгийн арслан Л.Энхсаруул нар улсын начин цолны болзол хангалаа
-
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд…
-
Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз баярын мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил…
-
Говь-Алтайн наадамд М.Гантулга түрүүлэв

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 101 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн нэмэх начин М.Гантулга долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, сумын заан Т.Ариунболд 6 даван үзүүрлэж, аймгийн заан цолонд хүрэв.
-
Улсын харцага цолны болзлыг 2 начин, нэг аймгийн арслан хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө. Шинээр “Улсын харцага” цолны болзолыг 2 начин, нэг аймгийн арслан хангалаа. Төв аймгийн харьяат улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн харьяат, улсын начин Э.Ууганбаяр Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал нар “УЛСЫН ХАРЦАГА” цолны болзол хангалаа.
-
Улаанбаатарт өнөөдөр аадартай

Өнөөдөр /2024.07.12/ Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна. ?Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах ?Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх ?Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор,…
-
Д.Хүдэрбулга “улсын заан” цолны болзол хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө. Шинээр “Улсын заан” цолны болзолыг улсын начин Д.Хүдэрбулга хангалаа. Долоогийн даваанд Даян аварга Э.Батсуурь аймгийн арслан (улсын харцага) Т.Сайханжаргалаар, Улсын аварга П.Бүрэнтөгс улсын начин (улсын харцага) Э.Ууганбаяраар, Улсын начин Д.Хүдэрбулга улсын аварга О.Хангайгаар, Улсын арслан Б.Орхонбаяр улсын харцага Г.Ганхуягаар тус тус долоо давж их шөвгийн 4-т шалгарлаа.
-
ТАНИЛЦ: Соёлын наадмын хөтөлбөр

Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй Соёлын наадмын хөтөлбөртэй танилцаарай

