-
Олон улсын уралдаанчид Ховд, Говь-Алтай, Завханы нутгаар уралдаж байна

“Торгоны зам 2024” олон улсын бартаат замын авто уралдааны 7 дахь гараа өнөөдөр Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилж байна. 6 дахь гараанд өчигдөр Ховд, Увс, Завхан аймгийн нутгаар нийт 542 км 300 м зай туулан уралдлаа. Энэ замын 70 хувь нь хатуу чулуурхаг, 25 хувь нь хурц ирмэгтэй чулуутай, 5 хувь нь…
-
Өмнөговийн наадамд М.Буяндэлгэр түрүүлж, хурц арслан болов

Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Батмөнх даян сэцэн хаан мэндэлсний 560 жилийн ой, Говийн бүсийн наадам, Говь шанхын хурд-7 наадамд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Мөнхбадрахын Буяндэлгэр түрүүлж, хурц арслан чимэг хүртлээ. Тус аймгийн Номгон сумын харьяат Чулуунбаатарын Лхагвасүрэн үзүүрлэж, аймгийн заан болов. Даланзадгад сумын харьяат Ю.Хүрэлчулуун шөвгөрч, аймгийн начин цол авсан байна.
-
ШУУРХАЙ: Азарганы уралдаанд аман хүзүүдсэн хээрийг уралдаанаас хасав

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд аман хүзүүдсэн, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Уясахын Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй гэдэг шалтгаанаар хасаж, түүний ард орсон морьдыг нэг байр урагшлуулахаар Хурдан морины комисс дөнгөж сая гаргалаа. Ингэснээр: Булганы Гурванбулаг сумын харьяат аймгийн алдарт Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нандин халзан азарга түрүү магнайд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн азарга…
-
5 настай мотоциклчин охин Дарханы наадамчдыг баясгалаа

“Дархан хишигтэн” мото клүбийн гишүүн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан С.Гантөгс сүүлийн 10 орчим жил мото спорт сонирхон, хичээллэж байна. Түүний охин Г.Болорсарнай 3 настайгаасаа мотоцикл унаж сурчээ. Аав нь охиныхоо сонирхлыг дэмжин, мини мотоцикл авч өгсөн юм байна. Г.Болорсарнай “Дархан хишигтэн” мото клүбийн гишүүдтэй хамт Дархан-Уул аймгийн наадмын нээлтийн мото жагсаалд оролцлоо. Түүний унаж буй энэ…
-
“Эх дэлхий, энх оршихуйн цадиг” тоглолт боллоо

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт өнөө жил “Монголын их итгэл үнэмшил, Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэрийн дор болж байна. Энэ соёл, урлагийн арга хэмжээнд нийтдээ 1300 гаруй уран бүтээлч, албан хаагчид оролцож байна.
-
Бутаны хаан наадам үзэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 7 дугаар сарын 8-15-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр гэр бүлээрээ Хүйдолоонхудагт очиж, азарганы уралдаан үзлээ. Үүний дараа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт заларч, наадмын нээлт сонирхсон байна. Хаан гэр бүлээрээ Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд…



