-
Б.Мөнхтөрийн хүрэн Хөвсгөлийн соёолонгуудыг магнайллаа

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын соёолон морьдын уралдаанд Баянзүрх сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Мөнхтөрийн хүрэн түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат, сумын алдарт уяач С.Батсайханы сартай хүрэн хоёрт, Алаг-Эрдэнэ сумын харьяат, сумын алдарт уяач Б.Сүхбаатарын бор соёолон гуравт , Төмөрбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Ариунболдын согоо бор дөрөвт, Түнэл сумын алдарт уяач Н.Гансүхийн буурал…
-
Хяналтын камер ашиглан, дуут сэрэмжлүүлэг өгч байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу амарч буй иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд 8 хяналтын камер байршуулсан юм. Эдгээр камер нэг чигийн болон 360 градус эргэдэг. Үүгээр 200 метр…
-
Шинэ Засгийн газрыг Ерөнхийлөгчид танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын…
-
Анх удаа том хүн морь унаж уралдан, наадамд түрүүллээ

Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын азаргууд барианд орж ирлээ. Тус аймгийн баяр наадамд 40 азарга уралдсанаас : 1. Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр 2. Чулуунхороот сумын алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн 3. Баян-Уул сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Эрдэнэбулганы бор 4. Матад сумын уяач Э.Доржоогийн хул 5. Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор хурдаллаа.…
-
Шагайн харваан тэмцээнд 97 баг өрсөлдөж байна

Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харваан тэмцээнд 97 багийн шагайчид оролцож байна. Тэмцээн 3 хоногийн өмнө ахмадын шагайн харвааны тэмцээнээр эхэлсэн юм. Энэ тэмцээнд 24 багийн 200 орчим ахмад харваач, өвлөн тээгч цэц мэргэнээ сорьж байна. Өсвөрийн шагайчдын тэмцээн өчигдөр Говьсүмбэр аймгийн “Цэцэн”, Хэнтий аймгийн “Бор-Өндөр” багийн тоглолтоор эхэлсэн юм. Үндэсний шагайн харваан тэмцээн өсвөрийн, ахмадын баг гэсэн хоёр ангиллаар…
-
Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байна. Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ. Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар…



