-
Д.Гомбосүрэнгийн хул шүдлэн түрүү магнайд ирлээ

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 254 үрээ уралдуулахаар бүртгүүлжээ. Үүнээс: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Давгасүрэнгийн Гомбосүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдаллаа. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончинжавын Мөнхсайханы хээр үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын Төмөрхуягийн Баярхүүгийн хээр шүдлэнг барьжээ. Тэдгээрийн араас 4 морь барианы зурхайд зуузай холбон орж ирсэн тул аль…
-
Үндэсний их баяр наадам хязаалангийн уралдаанаар эхэллээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүйдолоонхудагт 07:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 256 морь уралдуулахаар бүртгүүлжээ. Морьдыг шүдэлж, уралдаанч хүүхдүүдийн хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, 70 гаруй морь хасав. Үүний дараа…
-
Төв талбайд Төрийн алтан соёмбот далбаагаа мандууллаа

Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, соёл, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хууль баталсан. Үүний дагуу жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн төв талбайд Төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулдаг. Монгол Улсын үндсэн…
-
Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл…
-
Техникийн үзлэгийн төвүүд өнөөдөр ажиллаж байна

Улаанбаатар хотод өнөөдөр Техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажиллаж байгаа тухай Авто тээврийн үндэсний төв мэдээллээ. “Да хүрээ” зах доторх үзлэгийн төв 14:00 цаг хүртэл ажиллаж байгаа бол Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг дэх төвүүд 17:30 цаг хүртэл ажиллана. авто үзлэг.jpg
-
Д.Ариунтөгсийн хээр азарга Хөвсгөлийн наадамд түрүүлэв

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Мөрөн сумын уяач Д.Ариунтөгсийн хээр түрүүлж, Их-Уул сумын Ц.Отгондаваагийн борлог аманхүзүүдэж, Мөрөн сумын уяач Д.Баасанжаргалын хээр, Галтын Д.Пүрэвдоржийн хээр, Мөрөн сумын уяач Г.Батсайханы хүрэн халзан айрагдлаа.
-
Хиймэл оюун, Их өгөгдөлд суурилсан хөгжлийг дэмжих УИХ-ын лобби бүлэг байгуулагдлаа

Шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүдийн санаачилгаар Хиймэл оюун (AI), их өгөгдөл (Big Data)-д суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулж анхны уулзалтаа төрийн ордонд хийлээ. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛААС МОНГОЛЧУУД ХОЦРОХГҮЙН тулд шинэ тутам үүсэж буй технологи ашиглалтын тухайд эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж, цогц бодлого, төлөвлөгөөтэй болох ёстой. Иймд Лобби бүлгийн үйл ажиллагаа нэн тэргүүнд мэдлэгт…
-
Амралт, сувиллын газруудыг шалгав

Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу байрласан амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтад нийт 22 аж ахуйн…
-
ТАНИЛЦ | Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нар…

Дан ганц засгийн газрын бүтэц ч бус УИХ-ын байнгын хорооны бүтцүүдийг ч бусад намуудаас удирдуулахаар боллоо. УИХ-ын 11 байнгын хорооноос долоон байнгын хорооны даргыг томиллоо. Үүнээс АН-ын гурван гишүүн, ХҮН намын хоёр гишүүн байнгын хорооны даргаар сонгогдоод байна. Харин Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг сайдын бүтэц рүү оруулж байгаа учраас Б.Баасандорж даргын УИХ-ын ЕНБД-аар томиллоо.…
