Category: Menus

  • Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов

    Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов

    Монгол Улсын 21 аймгийн 17 нь, 330 сумын 102 нь өнөө жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Сумдаас Дорноговийн Даланжаргалан хамгийн түрүүнд ойгоо тэмдэглэсэн бол хамгийн сүүлд Ховд аймгийн Зэрэг сум 100 жилийн ойгоо хийнэ.  Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 100 жилийн ой тэмдэглэх сум байхгүй.  Архангай аймгийн 5 сум 100 жилийн ойтой.   Чулуут…

  • Теслагийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум доллараар нэмэгджээ

    Теслагийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум доллараар нэмэгджээ

    Тесла компанийн хувьцааны ханш арилжааны найман өдөр дараалан өссөнөөр он гарснаас хойш хамгийн урт хугацаанд тасралтгүй өссөн үзүүлэлт болж байна. Энэ хугацаанд Теслагийн хувьцааны ханш 38 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 220 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Баасан гарагт хувьцааны ханш нь 2.1 хувиар өсөж хаагдсан байна.  Тесла компанийн хоёрдугаар улирлын тайлан шинжээчдийн таамгийг давсан нь…

  • БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ

    Европын Холбооноос дотоодын автомашин үйлдвэрлэгчдээ хямд үнэтэй импортын автомашины өрсөлдөөнөөс хамгаалахын тулд БНХАУ-ын цахилгаан автомашинд тарифын хязгаарлалт тогтоохоор болсон. Харин тавдугаар сард БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чадсан байна. “BYD” зэрэг компаниуд Европын цахилгаан автомашины нийт борлуулалтын 8.7 хувийг бүрдүүлсэн нь өнгөрсөн жилийнхтэй бараг ижил үзүүлэлт болж байгаа юм.  БНХАУ-ын…

  • Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

    Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд 7 дугаар сарын 10-15-ны өдрийг хүртэлх  хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл…

  • 8 нас хүрсэн хүүхдээр хурдан морь унуулна

    8 нас хүрсэн хүүхдээр хурдан морь унуулна

    Ламын гэгээний анхдугаар дүр, Эрдэнэбандида хутагт Лувсанданзанжанцангийн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойг тохиолдуулан, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, шашин соёлын наадам – Хангайн бүсийн хурдыг Баянхонгор аймагт 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулна.   Энэ ойг зохион байгуулахдаа Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай…

  • ТАНИЛЦ: Наадмаар амрах зах, худалдааны төвүүд

    ТАНИЛЦ: Наадмаар амрах зах, худалдааны төвүүд

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба танилцуулж байна. “Барс 2”, “Бүрд” худалдааны төв өнөөдөр ажиллаад, маргаашаас амрах бол бусад зах маргааш ажиллаад, 7 дугаар сарын 11-нээс амарна. “Нарантуул” зах 7 дугаар сарын 11-20-ны хооронд хамгийн олон хоног амрах юм байна. 

  • Амралт, сувиллын газруудыг шалгав

    Амралт, сувиллын газруудыг шалгав

    Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу байрласан амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтад нийт 22 аж ахуйн…

  • Орхон гол дагуу бургасны плантац байгуулж байна

    Орхон гол дагуу бургасны плантац байгуулж байна

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах үүрэг авсан байна. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр”, ШШГЕГ-ын 439-р хаалттай хорих анги хамтран, Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Улаан-Эрэг гэдэг газар Орхон голын эрэг дагуу 45 га талбайд байгалийн бургасны плантац байгуулж байна. Плантац байгуулах талбайг тус суман дахь сум дундын ойн ангиар…

  • ТАНИЛЦ | Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нар…

    ТАНИЛЦ | Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нар…

    Дан ганц засгийн газрын бүтэц ч бус УИХ-ын байнгын хорооны бүтцүүдийг ч бусад намуудаас удирдуулахаар боллоо. УИХ-ын 11 байнгын хорооноос долоон байнгын хорооны даргыг томиллоо. Үүнээс АН-ын гурван гишүүн, ХҮН намын хоёр гишүүн байнгын хорооны даргаар сонгогдоод байна. Харин Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг сайдын бүтэц рүү оруулж байгаа учраас Б.Баасандорж даргын УИХ-ын ЕНБД-аар томиллоо.…

  • Булганы наадамд Хөвсгөлийн Баянзүрх сумын заан түрүүлэв

    Булганы наадамд Хөвсгөлийн Баянзүрх сумын заан түрүүлэв

    Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Д.Пүрэвдорж, Булган аймгийн Орхон сумын харьяат Ц.Чагнаадорж нар шалгарсан юм.