-
“Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилалт Энэтхэгт болж байна

Монгол, Энэтхэг улсад жил бүр ээлжлэн зохион байгуулдаг “Нүүдэлчин заан” цэргийн хамтарсан сургуулилалт Энэтхэг улсад өчигдөр эхэллээ. Уг сургуулилалтын нээлтэд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Зэвсэгт хүчний жанжин, хошууч генерал Прасанна Жоши нар оролцов. 16 дахь удаагийн энэ сургуулилалт Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мегалая мужид 7 дугаар сарын 3-16-ны хооронд үргэлжилнэ. Энэ удаад…
-
АН МАН эвсэж засгийн газар байгуулна

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өдрийн 17 цагт төрийн ордонд хуралдаж, МАН-тай эвслийн засгийн газар байгуулах шийдвэрт хүрчээ. Улс төрийн зөвлөл нь 53 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 46 нь оролцож, тэдний 32 нь дэмжсэн байна. Хэдэн сайдын суудал АН-д очих зэрэг асуудлаа цааш зөвшилцөх бололтой. Улс төрийн хүрээнд АН-д 6 сайдын суудлыг олгох замаар эвслийн…
-
Гэмт хэргийн улмаас 3.4 их наядын хохирол учирчээ

Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 6 сард бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Үүний 1.6 их наяд төгрөг буюу 47 хувийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна. Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 127.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх…
-
Чингисийн хөшөөг зангаж, монголчуудыг занасан гадаадыг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн О.Sh Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд” гэж хэлээд, Чингис хааны хөшөө рүү зааж “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг…
-
Монгол, Энэтхэгийн цэргийн хамтарсан сургуулилалт эхэлжээ

Жил бүр Монгол, Энэтхэг улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин Заан” цэргийн хамтарсан сургуулилалт эхэлсэн тухай Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлэв. 16 дахь удаагаа зохион байгуулж буй хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилалт Энэтхэгийн зүүн хойд нутгийн Мегалая мужид долдугаар сарын 3-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд хоёр орны цэргүүд уулархаг бүс нутагт хамтарсан ажиллагаа явуулах ур чадварыг дээшлүүлэх сургуулилалт хийх аж. …
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзав

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 7 дугаар сарын 3-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзав. Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн…
-
С.Өнөр: Засгийн газрын болж бүтэхгүй асуудал сөрөг хүчингүй парламентаас улбаатай

УИХ-ын 126 гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн сайд нарын томилгоо хэрхэн хийгдэх нь анхаарал татаж буй. Энэ асуудалд судлаачид ямар байр суурьтай байгаа талаар “Тасралтгүй боловсрол” судалгааны институтийн багш, улс төр судлаач, нийтийн удирдлагын магистр С.Өнөртэй ярилцлаа. –Хамтарсан, эвслийн Засгийн газар байгуулагдвал дахин сөрөг хүчингүй дөрвөн жилийг үдэж мэдэхээр байна. Та энэ тал дээр…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүнүүд Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд…

