Category: Menus

  • НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Венесуэл рүү халдсан АНУ-ын халдлагыг хэлэлцжээ

    НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Венесуэл рүү халдсан АНУ-ын халдлагыг хэлэлцжээ

    АНУ өнгөрсөн бямба гарагт Венесуэл рүү довтолж, Николас Мадурог баривчилсан юм. Үүнийг Дэлхийн олон орны удирдагч шүүмжилж байв. Мадурогийн шүүх хурал даваа гарагт болж, шүүх түүнийг гэм буруугүй гэж тогтоосон байна. Тэгвэл НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл даваа гарагт шуурхай хуралдаж, Венесуэл рүү халдсан АНУ-ын халдлагын талаар хэлэлцжээ. Тус хурлын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга…

  • Олимпын аварга Машү Бейка өсвөрийн жүдочдод туршлагаа хуваалцана

    Олимпын аварга Машү Бейка өсвөрийн жүдочдод туршлагаа хуваалцана

    “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн спорт зааланд “Рио-2016” олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка, дархан аварга Н.Батсуурь нар өнөөдрөөс эхлэн Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд багачуудад сургалт явуулж буй. Тус сургалт 7 хоног үргэлжлэх юм. Японы жүдоч Машү Бейка дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд иржээ. Тэр Монголын жүдо бөхийн холбоотой хамтран, уг сургалтын үеэр олимп, Дэлхийн…

  • Өнгөрөгч арванхоёрдугаар сар 1940 оноос хойш тохиож буй 19 дэх бага тунадастай сар байлаа

    Өнгөрөгч арванхоёрдугаар сар 1940 оноос хойш тохиож буй 19 дэх бага тунадастай сар байлаа

    Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрөгч 12-р сарын цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, 2025 оны 12 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.6 мм тунадас орсон байна. Энэ нь өмнөх жилээс 55.8 хувиар, ОЖД-аас 47.3 хувиар тус тус бага хур тунадас орсон ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 19 дэх бага тунадастай сар…

  • БЭТ-ийн суудалд Ж.Батзандангийн оронд хэнийг тавих вэ?

    БЭТ-ийн суудалд Ж.Батзандангийн оронд хэнийг тавих вэ?

    Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзанданг албан тушаалаас нь чөлөөлжээ. Эргэн сануулахад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргаж Шинэ намын дарга Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байдаг. Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн…

  • Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг цахимаар доромжилсон 10 хүнийг яллажээ

    Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг цахимаар доромжилсон 10 хүнийг яллажээ

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэр Брижит Макроныг цахимаар доромжилж, нэр төрд нь халдсан 10 хүнд Парисын шүүх ял оноожээ. Тухайн этгээдүүд цахим орчинд Брижит Макроны хүйсийн талаар худал мэдээлэл түгээж, нөхрөөсөө 24 насны зөрүүтэйг нь элэглэн шоолсон аж. Энэ хэрэгт 8 эрэгтэй, 2 эмэгтэй холбогджээ. Тэдэнд шүүх 1-8 сар хорих ял оноолоо. Шүүх хуралд ирээгүй…

  • Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээг нэмэхгүй

    Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээг нэмэхгүй

    Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо 13.5 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх мөнгөн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг тул даатгуулагч 792’ 000 төгрөгөөс 13.5 хувиар тооцон…

  • Захиргааны журмаар хураагдсан зэрлэг гахайн махыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ

    Захиргааны журмаар хураагдсан зэрлэг гахайн махыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот захирамжийн дагуу захиргааны журмаар хураагдсан ойн зэрлэг гахайн махыг (Латин:SUS SCROFA) нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. Энэ талаар Хүдэр сумын ЗДТГ-аас тодруулахад, “Хураагдсан 3 зэрлэг гахайг дуудлага худалдаагаар худалдаалах гэж байгаа. Эдгээр гахайг хууль бусаар агнасан байсан бөгөөд зөрчлийн хуулийн дагуу…

  • Цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох үед AI-р торгосон тохиолдол байхгүй

    Цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох үед AI-р торгосон тохиолдол байхгүй

    Хиймэл оюунаар зөрчил илрүүлж эхэлснээс хойш цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцсон үед торгууль ирж байна гэх гомдол мэдээлэл холбогдох газруудад ирж буй аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, “Цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох үед AI-р торгосон тохиолдол байгаа эсэхийг шалгахад байдаггүй. Энэ бол жолооч болон иргэдийн төсөөллөөс…

  • Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны машинд дайруулан нас баржээ

    Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан иргэн ачааны машинд дайруулан нас баржээ

    Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох…

  • AI-р зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирчээ

    AI-р зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирчээ

    Хиймэл оюунд /AI/ суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна. Өнгөрөгч оны хувьд өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсан бол ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчил шалгадаг болсон байна. AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасаж,…