-
Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ

Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болж, 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө. Энэ тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв. Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д…
-
Дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа

Асфальт бетоны үйлдвэрт гэмтэл үүссэн тул дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа. Тодруулбал, өнөөдөр 23 цагаас хаах байсан Толгойтын замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр боллоо. Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын…
-
Австрали Улсын Парламентын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны аравдугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн…
-
BTS хамтлагийн гишүүн Жин ирэх сард анхны соло цомгоо гаргана

BTS хамтлагийн гишүүн Ким Сеокжин буюу Жин энэ оны зургаадугаар сарын 12-ний өдөр цэргээс халагдсан.Тэрээр цэргээс халагдсанаасаа хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд GUCCI болон Laneige брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. “Big Hit Music”-ын эрх бүхий албан тушаалтан “Жин шинэ цомгоо 11 сард гаргахаар төлөвлөж байгаа нь үнэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэн шийдсэний дараа…
-
Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр…
-
Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг нээж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Өнөөгийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт…
-
Шон Дидди Комбсыг 2025 оны тавдугаар сарын 5-ний өдөр шүүнэ

Хөгжмийн Продюсер, Реппер 54 настай Шон Дидди Комбсыг эрх мэдэл нэр хүндээ ашиглан охид эмэгтэйчүүдийг мансууруулж бусадтай бэлгийн харьцаанд оруулсан, зуучилсан, зохион байгуулсан гэх хэргээр буруутган хориод байгаа билээ. Тэрбээр, есдүгээр сарын 16 нд баривчлагдсанаасаа хойш Брүүклин дэх холбооны шоронд хоригдож байгаа юм. Тэгвэл энэ сарын 11-ий өдөр хуралдсан АНУ-ын давж заалдах шатны шүүхийн шүүгч…
-
Боловсролын сайдын шуурхай хуралдаан боллоо

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлаар хэлэлцэв. Энэ хичээлийн жилийн I улиралд 10-р сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Энэ хүрээнд I улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад 1-р ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулах юм. Уг үйл ажиллагааг…
-
Ерөнхий сайд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн…
-
НИТХ-ын анхдугаар хураалдаан 13:00 цагт хуралдана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн баасан гарагт болж сонгуулийн үр дүнд шинэ 45 төлөөлөгч бүрдлээ.Энэ удаагийн сонгуулиар НИТХ-д МАН 40, АН 5 суудал авсан юм. Шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 13:00 цагт хуралдахаар тов нь гарчээ. Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож,намын бүлэг байгуулж, бүлгийн даргыг сонгоно. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн…