-
Хамгийн баян нэр дэвшигчид МАН-ынх байна

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Нэр дэвшигчдийн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, МАН-аас нэр дэвшигчид хамгийн баян нь байна. Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүд хөрөнгө, орлогоороо толгой цохиж явна. Тэдэн дундаа Соёлын сайд Ч.Номин толгой баян ажээ. Тэрээр 59.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Түүний араас…
-
Дүрвэгсдийн тоо огцом өсөж байна

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр өнгөрсөн онд дэлхий даяар гэр орноо орхин гарсан хүмүүсийн тоо Лондон хотын хүн амтай тэнцэж байгаа аж. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссоос (UNHCR) жил бүр гаргадаг хамгийн сүүлийн үнэлгээгээр 2023 онд албадан дүрвэгсдийн тоо огцом өссөн нь нийт 117 сая гаруй болж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Украйн, Судан зэрэг улсуудад зөрчилдөөн дуусах…
-
10 м хийн гар буу, 50 м урт бууны төрөлд дээд амжилтыг шинэчиллээ

Буудлагын спортын төрөлд хоёр рекордыг шинэчлэн тогтоосон үйл явдал боллоо. Монголын буудлага спортын холбооноос 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ өдрүүдэд зохион байгуулж буй. Энэ үеэр 10 м хийн гар бууны дасгалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 67a5cb44-5fec-419c-887d-661a2b8235b7 (1).jpg Харин…
-
Оросын цөмийн шумбагч хөлөг Кубын эрэгт байрлав

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын тэнгисийн флотын хөлгүүд Куба улсын боомтод ирж байрлажээ. Байлдааны гурван хөлгөөс гадна Казань цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг энд таван өдөр байрласны дараа Карибын тэнгист зохион байгуулагдах байлдааны сургуулилалтад оролцох юм байна. Казань бол далавчит пуужин харвах чадвартай, шинэ загварын шумбагч хөлөг юм. Казанийн багтдаг Ясень ангиллын шумбагч хөлөг зохион бүтээх…
-
Хан-Уул дүүрэг гал унтраах роботтой болов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, гал унтраах зориулалт бүхий дэвшилтэт “Firefighting robot”-той боллоо. RXR-M40D гал унтраах тагнуулын робот нь утасгүй алсын удирдлагатай, 2.5 цаг тасралтгүй ажиллах горимтой, нийт 250 кг жинтэй юм байна. 1.8м/сек хурдтай, 150 мм өндөр саадыг туулах боломжтой, 47%(25°)-ын налуу гадаргууд…




