-
3.8 сая төгрөгийн цалинтай багш 1000 гаруй байна

Засгийн газар өнөөдөр боловсролын салбартай холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд танилцууллаа. Боловсролын сайд багшийн хомсдолын асуудлаар Засгийн газарт танилцуулжээ. Монгол Улсад багшийн хомсдол, ур чадварын дутагдал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын яам 6 багц арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Үүнд: Багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлэхгүй байгаа хүний нөөц. 2010 оноос…
-
Снукер бильярдын Дэлхийн цомын тэмцээнд Б.Нарантуяа шигшээ наймд шалгарлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын Дэлхийн цомын анхны тэмцээн болон ДАШТ 9-р сарын 14-25-ны хооронд болж байна. 15 улааны Дэлхийн цомын тэмцээн 9-р сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 21-нд эхэлж, 25-нд дуусна. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 56 тамирчин, ДАШТ-д 20 орны 80…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжина

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын өнөөдөр хэлэлцсэн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ерөнхий сайд тодорхой чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авах, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулиудыг шинэчлэхээр шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн…
-
“The MongolZ” Туркийн аваргуудтай тоглоно

ESL “Electronic Sports League”-аас зохион байгуулдаг “Counter Strike 2”-ын хамгийн том тэмцээн болох “ESL Pro League”-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод үргэлжилж байна. Манай улсаас “The MongolZ” баг “ESL Pro League”-ийн Playoff-ийн эхний тоглолтдоо Германы аварга багийг 2:1 харьцаагаар хожиж, шигшээ 12 багийн нэгээр шалгарлаа. Анх удаа Монголын 2 баг оролцож буй тус тэмцээний…
-
Аваргуудын лигийн эхний өдөр

Аваргуудын лигийн эхний өдрийн тоглолтууд өндөрлөлөө. Тэмцээний үндсэн шатанд 36 клуб өрсөлдөх юм. “Байерн Мюнхен” багийн тоглогч Харри Кэйн дөрвөн удаа гоол оруулж, Аваргуудын лигт оруулсан гоолынхоо тоог 33-д хүргэсэн нь тус тэмцээнд хамгийн олон гоол оруулсан Уэйн Рүүнигийн тогтоосон 30 гоолын дээд амжилтыг эвдлээ. Тус баг эхний тойргийн тоглолтод Хорватын “Динамо Загреб” багийг 9:2-оор…
-
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас, бороо орж байна

Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар манай орны баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас, бороо орж байна. Ховд аймгийн хойд хэсгээр цас, төвийн нутгаар бороо орж байгаа бол Завханы зарим газраар бороо, цөөн газарт цас орж байна. Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр цас, зүүн өмнөд болон өмнөд нутгаар бороо, аадар бороо орж байгааг зургаас харна уу!
-
Пара хөнгөнатлетикийн УАШТ энэ сарын 21-22-нд болно

Пара хөнгөнатлетикийн энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 21-22-нд нийслэлийн Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбайд болно. УАШТ-ий бүртгэл, ангилал тогтоох, мандат болон энгэрийн дугаарыг 9-р сарын 20-нд Спортын төв ордны 1 давхрын хурлын танхимд 09:00-18:00 цагийн хооронд олгоно. 2009 оноос хойш тасралтгүй 15 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ тэмцээнд нийт 44 зай,…
-
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам тавьж буй. Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус зам ашиглалтад орвол Яармагийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой. 6 эгнээ зорчих хэсэг бүхий эл замын зорчих…

