Category: Menus

  • Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

    Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

    6 дугаар сарын 1-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдээ дараах хөтөлбөрт хамруулаарай.  СҮХБААТАРЫН ТАЛБАЙ – ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮҮХЭД   “Туушин” зочид буудлын урд худалдаа, хоол, хүнсний үйлчилгээ байрлана. Талбайн урд талын машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын парад 10:00-11:00 цагийн парадын маршрут: Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбай хүртэл 13:00-14:00 цагийн парадын маршрут: Сүхбаатарын…

  • Өсвөрийн 128 тамирчинг шагнаж, урамшуулав

    Өсвөрийн 128 тамирчинг шагнаж, урамшуулав

    Дархан-Уул аймаг 2024 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон эхний 3 байрт шалгаран аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан шилдэг тамирчдыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урамшууллаа. Энэ жил спортын 14 төрөлд амжилт үзүүлсэн өсвөрийн 128 тамирчинг аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, нийт…

  • 700 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орлоо

    700 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтад орлоо

    Сүхбаатар аймгийн төвд 700 үзэгчийн суудалтай спорт цогцолбор барьж дууслаа. Улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгөөр “Их модун” ХХК-ийн барьсан тус цогцолборыг улсын  комисс шалгаад, ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Дугуй хэлбэртэй, хоёр давхар энэ барилгын нэгдүгээр давхар нь дасгал, сургалт, үйлчилгээний зориулалттай аж. Хоёрдугаар  давхарт үзэгчдийн суудлыг байрлуулжээ.  Энэ цогцолборыг 2009 онд барьж эхлээд, 2011 онд зогссон байна. 2021 онд ШУТИС-ийн БАС-ийн оношилгоо, судалгааны төвийн мэргэжилтнүүдээр шалгуулан, дүгнэлт гаргуулж, цутгамал төмөр бетон бүтцэд хүчитгэл хийжээ. Ингээд 2022 оноос үргэлжлүүлэн барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа.  

  • Бразилд үерийн уснаас халдварт өвчин дэгджээ

    Бразилд үерийн уснаас халдварт өвчин дэгджээ

    Бразилд үерийн хэмжээ гамшигийн түвшинд хүрээд байгаа бөгөөд 165 хүн нас баржээ. Үүнээс гадна дахин нэг том асуудал бол үерийн уснаас ноцтой гэж хэлж болохуйц халдварт өвчин болох лептоспироз дэгдэж, 800 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ.  Уг халдварыг авсан хүмүүст халуурах, бөөлжих, бучин зангирах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа юм. Сэжигтэй тохиолдлуудын тоо ихээр…

  • Хоол, хүнсний хаягдлыг 3 хоногт био бордоо болгоно

    Хоол, хүнсний хаягдлыг 3 хоногт био бордоо болгоно

    БНСУ-ын Инчеон инновацын кластерын төв Дархан-Уул аймагт өнөөдөр салбараа нээлээ. Инчеон, Кумсаны инновацын кластерын төв байгаль орчинд ээлтэй технологи ашиглан, хоол хүнсний хаягдлыг 3 хоногийн дотор био бордоо болгодог. Тус төв Дарханд нээсэн салбараараа дамжуулан, гишүүн байгууллагуудынхаа технологиудыг манай улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд танилцуулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх, хамтран ажиллах юм байна.  БНСУ-д инновацын 14 кластер үйл ажиллагаа явуулдаг. Дархан-Уул аймаг…

  • Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулъя

    Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулъя

    Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Охидын дунд Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин гэдэг нэр хамгийн түгээмэл байдаг юм байна. Хөвгүүдийн дунд Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Дөлгөөн гэдэг нэртэй хүүхэд хамгийн олон байдаг ажээ.  Аль аймагт ямар нэртэй хүүхэд олон байдгийг зургаас үзээрэй. 

  • Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна

    Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна

    Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар доорх найман байршлын дөрвөн байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худгуудыг суурилуулсан. Хан-Уул дүүргийн…

  • Гэрч нарын мэдүүлэг, нэгжлэгт үндэслэн, Ц.Гарамжавыг баривчилжээ

    Гэрч нарын мэдүүлэг, нэгжлэгт үндэслэн, Ц.Гарамжавыг баривчилжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Мон полимет” компанийн эзэн Ц.Гарамжавыг 5 дугаар сарын 28-ны шөнийн 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан юм. Энэ ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг…

  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын…

  • С.Баярбилэг: Паркт нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийж байна

    С.Баярбилэг: Паркт нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийж байна

    Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зарим ташаа мэдээллийг зарууллаа.  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: -Өчигдөр буюу 5 дугаар сарын 29-ний 15:50 цаг орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан залуу бууж ирээд, нас барлаа” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас…