-
“BCH Garid” нэрээ солин “BCH Knight” боллоо

Дээд лигийн гурван удаагийн аварга “Гарьд” баг нэрээ 14 жилийн дараа солилоо. Энэ баг 2024-2025 онд “BCH Knight” нэрээр тоглохоор болжээ. “Гарьд” гэдэг нэрээр олон жил тоглосон сагсчид үүнийг цочир хүлээж авсан бол фенүүдэд нь ч гэнэтийн мэдээ болов. Багууд ихэвчлэн ивээн тэтгэгчээс хамааралтайгаар нэрээ сольдог.
-
Мбаппе “Реал Мадрид”-ын гол хүн болох нь цаг хугацааны асуудал

Килиан Мбаппе “Парис Сент-Жермен”-тэй гэрээгээ дуусгасны дараа “Реал Мадрид”-тай 2029 он хүртэл гэрээ байгуулж, улирал бүр 12.8 сая фунт, таван жилийн хугацаанд 128 сая фунтын хөлс авахаар тохирлоо. Тэрээр шинэ багтайгаа мягмар гарагт Аваргуудын лигт анхны тоглолтоо хийж, “Штутгарт”-тай өрсөлдөнө. Мбаппе одоо “Реал Мадрид”-д 9 дугаартай тоглож, оролцоо багатай байгаа. “Реал Мадрид”-ын Жуд Беллингхэм, Аурельен…
-
“Нүүрсний” хэрэг хаачив

Х.Болормаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг “Нүүрсний” хэрэгт холбоогүй гэв үү дээ? Тавантолгойн нүүрсний ордыг хувьчлах гэж байсныг 2015 оны 4 дүгээр сард УИХ зогсоосон. Энэ ордын 20 хувь нь ард түмний мэдлийнх. “Эрдэнэс Тавантолгой” компани түүнээс хойших 9 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигч иргэдэд 1.2 их наяд…
-
Хүүхдээ хаясан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41298, мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 445 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын…
-
Уртын дууны улсын уралдаан Өмнөговьд болж байна

Өмнөговь аймагт өчигдөр эхэлсэн Говь шанхын уртын дууны улсын уралдаан хүүхэд, насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаар болж, 34 дуучин оролцож байна. Говь нутгийн уртын дууны өв санг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг энэ уралдааны үеэр уртын дуу судлалаар…
-
Телеграммаар 20 даалгавар биелүүлэн, 32 сая төгрөгөө залилуулжээ

Олон нийтийн сүлжээн дэх гадаад хүний нэртэй хаягнаас танд онлайнаар цагийн ажил хийж, мөнгөө өсгөх санал ирвэл бүү тоогоорой. Хэрвээ ирсэн холбоос, зар дээр дарвал танд ямар нэг банкны данс өгч, мөнгө хийхийг санал болгон, хийсэн мөнгөө 1.5-100 дахин үржүүлж авахыг ятгадаг. Энэ бол луйвар юм. Эхлээд мөнгө байршуулдаг ажил хаана ч байдаггүйг сануулъя. Хүн эхэлж ажлаа…
-
Хувийн нууцаар нь сүрдүүлэн, мөнгө нэхжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Ц.Э цахим хэрэгсэл ашиглан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авчээ. Түүнийгээ олон нийтийн сүлжээнд тараахаар уг хүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн байна. Уг хүн түүнд мөнгөний оронд эд хөрөнгө шилжүүлэн өгчээ. Ингээд тэрээр цагдаагийн байгууллагад хандсан аж. Тус хэрэгт Сум дундын Прокурорын газар Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/,…
-
Аянганаас гарсан түймрийг унтраалаа

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Саргэрийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсныг 8 дугаар сарын 26-ны өдрийн 16:20 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар тийшээ…

