-
Энгийн амны хаалт микрон бодисыг шүүх чадвар нь 51 хувьтай байдаг байна

Агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед иргэд N95 тэмдэглэгээтэй амны хаалтыг зүүж эрсдэлээс хамгаалахыг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зөвлөлөө. N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй маск нь 2.5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95 хувьтай байдаг бол энгийн амны хаалтын шүүх чадвар 51 хувьтай байдаг гэж эмч мэргэжилтнүүд тодорхойлжээ.
-
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга тэмцээн энэ сарын 7, 8- ны өдрүүдэд болно. Тэмцээнд 47 орны 245 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 тамирчин өрсөлдөх юм. Манай баг тамирчид өнөөдөр Их Наран улсыг зорилоо.…
-
Ваучерын зардлыг төсвөөс хасаж, хавдрын эмнэлэгт зарцуулахаар болжээ

Өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдав. Уг хуралд Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийг танилцуулсан байна. 2025 оны төсвийн төслөөс ваучерыг хассан байна. Соёл, спорт, залуучуудын хөгжлийн яам хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх ваучер олгохоор 8.3 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан байсан юм. Уг төсөл хэт үрэлгэн, шаардлагагүй зардлыг төсөвт оруулж…
-
Түгжрэл үүсгэдэггүй тээврийн хэрэгсэлд дугаар олгож байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм. Ингэхдээ суудлын тээврийн хэрэгсэл болон 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн…
-
Эрт илрүүлэгт хамрагдсан 13 мянган сурагчаас 2897 нь харааны өөрчлөлттэй оношлогджээ

ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг одоогийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна. Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78,5 хувь өвчлөлттэй гараад байна. Тухайлбал үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой,…




