-
1 тн 236 кг дэрвэгэр жиргэрүү зарах гэж байсан хүмүүст ял оноолоо

Иргэн П.Г, А.Т нар дэрвэгэр жиргэрүү ургамлын 1 тн 236 кг 25 гр үндсийг иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр худалдаж аван, хадгалж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Истана” загварын машинд ачиж, нийслэлээс Өмнөговь аймаг руу явж байгаад цагдаад баригджээ. Прокурорын байгууллага тэднийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр…
-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэгт орших, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч, ойролцоох айлуудын хашаа руу орсон байна. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан аж. Холбогдох байгууллагуудад энэ дуудлага 5 дугаар сарын 23-ны 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын…
-
Хулгайд алдсан 3 машин, 2 мотоциклийг хайж байна

Орон сууцны гадна, албан байгууллагын зогсоол, амралтын газрын хашаанаас тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гарах болжээ. Ийм байдлаар алдсан 3 машин, 2 мотоциклийг Тээврийн цагдаагийн алба хайж байна. Эдгээр машин, мотоциклийг харсан хүмүүс 102 дугаарын утсанд мэдээлнэ үү!
-
ШХАБ-д элсэх дараагийн улс бол Монгол

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Мягмар, Лхагва гаригт Казахстаны нийслэл Астана хотноо болсон. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн уулзалтын дараа “ШХАБ-д элсэх дараагийн улс нь Монгол байх нь ойлгомжтой. Монгол Улсын газар зүйн байршлыг харвал ШХАБ-д элсэхэд бүрэн нийцнэ. Орос, Хятад болон ШХАБ-ын бусад бүх гишүүд…
-
Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 23-ны 04:16 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийллийн голомт 43°47’24.0″N 105°27’36.0″E байршилд болсныг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй байна.
-
Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ төлж хар жагсаалтаас гарах боломжит хугацаа дуусахад 8 хоног үлдлээ

Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн. Мөн уг тушаалд тусгагдсаны дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн…
-
Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ

Уильям Лай Тайванийн Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гуравхан хоногийн дараа Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хэвлэлийн төлөөлөгч Ли Си уг сургуулилалтыг “Салан тусгаарлах үзлийн төлөөх хүчтэй шийтгэл” гэж хэллээ. Өнөө өглөө эхэлсэн сургуулилалт Тайванийн гол арлын эргэн тойронд, тэр дундаа баруун талаараа Тайванийн хоолой, Тайбэйгийн хяналтад байдаг Кинмэн, Мацу, Вукиу, Дун-ин…
-
УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо,…

