-
15 настай хүү барилга дээр ажиллаж байгаад, амиа алджээ

Дархан-Уул аймагт энэ оны 1 дүгээр сараас хойш хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн 16 осол гарч, 2 хүний амь эрсэджээ. Түүний нэг нь 15 настай хүү байна. Үндэсний бөхийн спортоор хичээллэдэг 15 настай, 182 см өндөр, биерхүү хүү барилга дээр туслах ажил хийж байгаад, 8 дугаар сарын 10-нд осолдон, амиа алджээ. Тэрээр ажил хийж олсон мөнгөө…
-
Гадаадаас 2777 цахилгаан дугуй оруулж иржээ

Энэ оны 8 дугаар сарын 31-ний байдлаар манай улс 3.2 сая.ам доллароор 7142 мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй гадаадаас оруулж ирснийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүний 2777 нь цахилгаан дугуй байна. Үүнд 1 сая.ам доллар зарцуулсан байна.
-
Машин хулгайлдаг бүлгийг илрүүллээ

Цагдаагийн албан хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлдаг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлгийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна. Эдгээр бүлэг этгээд “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 машин хулгайлсныг одоогоор илрүүлээд байна. Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
-
“Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн төлөө бид хамтдаа” аяныг 2024 оны 9-р сарыг дуустал зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилт 4 буюу “Чанартай боловсролыг дэмжих” зорилтын талаарх мэдлэг ойлголт, мэдээллийг сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад сурталчилж, энэ зорилтыг биелүүлэхэд хүн бүрийн идэвх чармайлт, олон талын хамтын ажиллагаа чухал…
-
Монгол, орос залуусын тойрон аялал өндөрлөв

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” 6 дугаар тойрон аяллыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгууллаа. Энэхүү аялал нь оюутан, залуучуудад дайчин нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, хоёр орны түүх, соёлтой харилцан танилцах, 85 жилийн тэртээх Халхын голын байлдаан болсон газар нутгаар…
-
Сэтгүүлчдийг эдийн засаг, санхүүгийн сургалтад урьж байна

“Олон нийтийн санхүүгийн боловсролыг хамтдаа нэмэгдүүлье” уриатай СЭЗИС “Сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг, санхүүгийн сургалт”-аа гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь чадварлаг, мэдлэгтэй сэтгүүлчдээр дамжуулан олон нийтийн мэдээллийн чанарыг сайжруулах, чанартай мэдээллийг нийгэмд хүргэх тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Эхний сургалт 2023 оны намар, 2 дахь удаагийн сургалт 2024 амжилттай хэрэгжиж, нийт 36 хэвлэл…
-
“Бэлтэс мөрөн”-гийн шүүх хурлыг хойшлууллаа

“Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хөвсгөл аймгийн шүүхийн байранд боллоо. Шүүх хуралд оролцсон улсын яллагч нар шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийж дуусаагүй байна. Үүнтэйгээ холбогдуулан, улсын яллагч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэхийг хяналтын прокурор нарт даалган, шүүх…
-
Улаанбаатарт зарахаар 848.800 ширхэг өндөг оруулж иржээ

Нийслэл Улаанбаатар хотын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр нэвтэрсэн мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мэдээллийг 9 дүгээр сарын 4-ний байдлаар танилцуулъя. Үүнд: Худалдах 120.9 тн мах Экспортлох 25 тн мах Өндөг 848.800 ш Түүхий эд бүтээгдэхүүн 4 тн Үржлийн зориулалтаар – 79 адуу, 10 үхэр, 43 хонь, 17 ямаа Отроор явж буй 15 адуу нэвтэрсэн…

