-
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
-
Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм. Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар…
-
Сүхбаатарын талбайд Монгол, Оросын хамтарсан тоглолттой

Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 3-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд 19:30 цагт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болно.
-
Анх удаа цэргийн археологийн судалгаа хийлээ

Монгол Улсын Засгийн газрын “Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамтран “Цэргийн археологи” хээрийн судалгааг 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 1-ний хооронд хийлээ. Уг…
-
“Сэлбэ дэд төв” төслийг эрчимжүүлэхэд хамтарна

Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тухайн бүсэд байгуулах “Сэлбэ” дэд төв нь гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” концевцийг хэрэгжүүлэх эхний загвар төсөл болж байгаа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлсөн бөгөөд санхүүжилтийг гадаад зах зээлээс…
-
Сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ. Төрийн өмчийн сургуулиудын автобусууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхэд тээвэрлэжээ. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц…



