Category: Menus

  • Тоглоомын талбайг мөргөсөн жолооч 35-40 насны эрэгтэй байжээ

    Тоглоомын талбайг мөргөсөн жолооч 35-40 насны эрэгтэй байжээ

    ХУД-ийн 4-р хороонд байрлах “Шинэ өргөө” хотхоны тоглоомын талбайг  “Приүс”-20 маркийн автомашин мөргөөсний улмаас  4 хүүхэд дайрсан ноцтой осол гарсан талаарх дуудлага өчигдөр 13:12 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ослын улмаас 6-9 насны 4 хүүхэд бэртэж ГГСҮТ-д хүргэгдсэн. Тэгвэл тухайн 4 хүүхдийн гурав нь ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн цээжний хөндийн зөөлөн эд болон гар шууны хугаралтай гэх оношоор хэвтэн…

  • Оюутны спорт, урлагийн наадам Ховдод болно

    Оюутны спорт, урлагийн наадам Ховдод болно

    Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “Универсад 24 дүгээр наадам”-ыг 9 сарын 18-21-нд Ховд аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус наадмын зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн Баруун бүсийн сургууль хамтран ажиллана.  Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо,…

  • Скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй гэмтэл авсан хүүхдүүдийн 63.6 хувь мэс засалд оржээ

    Скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй гэмтэл авсан хүүхдүүдийн 63.6 хувь мэс засалд оржээ

      Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний  25 буюу 4.6 хувь нь хэвтэн эмчлүүлсэн байна. ГССҮТ-д скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувийг  0-18 насныхан…

  • Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг Халхголд тэмдэглэв

    Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг Халхголд тэмдэглэв

    Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг Дорнод аймгийн Халхгол суманд тэмдэглэлээ. Энэхүү түүхэн ялалтын үнэ цэн ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад ойлгуулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн Халх гол суманд үргэлжилж байна.  Энэ хүрээнд Ялалтын хөшөө, БНМАУ -ын…

  • Сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд ирлээ

    Сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд ирлээ

    ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд ирлээ. Түүнийг манай улс Халхын голын байлдаанд ялсны 85 жилийн ойн баярт урьжээ. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярт оролцохоор ОХУ-аас ирсэн зочдыг хүлээн авч уулзав. Энэ уулзалтын үеэр сансрын нисэгч В.А.Жанибеков “Манай хоёр улс түүхэн нөхөрсөг харилцаатай.  Бидний ард түмэн…

  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

    Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч…

  • Богд уулнаас 97 самарчинг буулгаж, 34 шуудай самар хураажээ

    Богд уулнаас 97 самарчинг буулгаж, 34 шуудай самар хураажээ

    Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй зөрчлийг нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба хамтран илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна.  Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц…

  • Улаанбаатар-Шархөтөл-Эрдэнэт чиглэлд засмал зам тавьж эхэллээ

    Улаанбаатар-Шархөтөл-Эрдэнэт чиглэлд засмал зам тавьж эхэллээ

    Улаанбаатар-Шархөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай 92.28 км авто зам тавьж эхэллээ. Үүний 10 км-ыг нь тавьж эхлээд байна. Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, 2023 онд ТЭЗҮ-ийг нь баталж, Европын сэргээн босголт хөгжлийн банк боловсруулжээ. Уг замын нийт өртөг 105.34 тэрбум төгрөг. Үүнийг улсын төсөв болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны…

  • Түрээсийн байранд амьдарч буй 207-р байрны иргэд 9 сарын 1-нийг дуусахаар хаачих вэ?

    Түрээсийн байранд амьдарч буй 207-р байрны иргэд 9 сарын 1-нийг дуусахаар хаачих вэ?

    Амьдрал хэвийн үргэлжилж, энгийн нэгэн өдөр дуусаж байсан. Гэвч хар дарсан зүүд шиг гэнэтийн ноцтой осол гарч, Монгол Улсын 200 гаруй иргэн орох орон, оочих аягагүй болсон эмгэнэлтэй үйл явдал болсон. Одоогоос 210 хоногийн өмнө буюу 2024 оны 1 дүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх замаар…

  • Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Зуншлага 8 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын…