Category: Menus

  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 65.9 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр танилцуулав. Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг…

  • 215 сургууль сурагчдаа автобусаар зөөнө

    215 сургууль сурагчдаа автобусаар зөөнө

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гаргаж байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан, нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус, нийт 215 автобусаар сурагчдад үйлчлэхээр Нийтийн тээврийн бодлогын газар бэлтгэж байна. Төрийн өмчийн сургуулиудын автобусаар 2023-2024 оны хичээлийн жилд давхардсан тоогоор…

  • Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана

    Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана

    Хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төлбөрөө яаралтай төлөхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК анхаарууллаа. Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус компани авлагаа яаралтай бүрэн авах арга хэмжээ авч эхэлжээ. 1 сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, 2-оос дээш сарын төлбөрөө төлөөгүй бол хугацаа харгалзахгүйгээр цахилгааныг нь хязгаарлах юм байна.…

  • ЦАГ АГААР: Өдөртөө 27 хэм дулаан, бага зэргийн аадар бороо орно

    ЦАГ АГААР: Өдөртөө 27 хэм дулаан, бага зэргийн аадар бороо орно

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Уулаараа бороо орж, ихэнх нутгаар дулаан байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн баруун хойд…

  • Нэр дэвшигчдийг есдүгээр сарын 2-ныг дуустал бүртгэнэ

    Нэр дэвшигчдийг есдүгээр сарын 2-ныг дуустал бүртгэнэ

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит  сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр  эхэлж, есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор…

  • О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

    О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

    Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. Тэр хүний их эмч мэргэжилтэй. Эмчээр 15 жил, сүүлийн 5 жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажиллажээ.  Боловсролын сайдын эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна. -Боловсролын сайдын зөвлөхийн хувьд юунд, хэрхэн анхаарч ажиллах вэ? -Эрүүл…

  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ унд олдоно

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ унд олдоно

    2024.08.27 / Мягмар гараг / Билгийн тооллын 23 НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно Наран ургах, шингэх: 06.04-19.43 Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Хий Аргын тооллын 8 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Чөлөөт эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:04-19:43.…

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг буцаав

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг буцаав

    УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл хуулийг санаачлагчид нь буцаах саналтай байна. Байнгын хороо энэ хуулийн төслийг буцаахыг дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын чуулганаар санал хураахын өмнө Б.Энхбаяр гишүүн “Кнопондоо гар хүрэхгүй байхад энэ хууль буцна. Эрхэм гишүүдийг кнопондоо…

  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас цахимаар бараа захиалаад, хохирч байна

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас цахимаар бараа захиалаад, хохирч байна

    Сүүлийн үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол удаа дараа гарсаар байна. Ялангуяа: – Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох – Тоо хэмжээ, хайрцаг сав дутуу ирэх – Захиалсан бараанаас өөр бараа ирэх – Чанаргүй, баталгаагүй бараа ирэх…

  • Гадаадад дээд боловсрол эзэмшсэн бол дипломоо дүйцүүлнэ

    Гадаадад дээд боловсрол эзэмшсэн бол дипломоо дүйцүүлнэ

    2023-2024 оны хичээлийн жилд гадаадын 21 улсын их, дээд сургууль, коллежид суралцаж, дэд бакалавр, бакалавр, магистр, докторын зэрэгтэй төгссөн иргэнд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон дээд боловсролын баримт бичгийг Монгол Улсын дээд боловсролын зэрэгтэй дүйцүүлэх ажлын хүрээнд иргэдээс 741 өргөдөл хүлээн авч баримт бичгийг дүйцүүлэн бүртгэсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагуудаас 34 албан хүсэлтээр 352 ажилтны…