-
Шатарчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

Тайландын нийслэл Бангкок хотноо “Биг Рүүк” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас 5 тамирчин оролцсон бөгөөд ангилалдаа их мастер А.Энхтуул тэргүүн байр эзэлжээ
-
Орон нутаг руу нисэх тийзний үнийг хямдрууллаа

МИАТ компани орон нутгийн нислэгийн тийзний үнийг дахин 10 хувиар хямдрууллаа. Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд нэг талдаа 405 мянга байсан бол 365 мянга, хоёр талдаа 810 мянга байсан бол 730 мянга, Улаанбаатар-Улаангом чиглэлд нэг талдаа 400 мянга байсан бол 360 мянга, хоёр талдаа 800 мянга байсан бол 720 мянга, Улаанбаатар-Улиастай чиглэлд нэг талдаа 316 мянга 700…
-
Хот тохижилтын газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлэв

“Хот тохижилтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Б, ерөнхий инженер С.Б нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, үнэлгээний хорооны гишүүдэд “Д” ХХК-ийг шалгаруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, тендерт шалгаруулжээ. Энэ хэргийг АТГ шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх…
-
Эзэнгүй хашаанд амбаар шатжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт өчигдөр эзэнгүй амбаар шатсан байна. Энэ дуудлагыг гал сөнөөгчид 05 сарын 06-ны 16:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг очиход, эзэнгүй хашаанд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсан аж.
-
Гол эргээсээ хальж, айл усанд автжээ

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн Солоны-Амны гарманд хаваржиж байсан айл өнгөрсөн шөнө усанд автсан байна. Уг дуудлагыг 05 сарын 06-ны 23:54 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Ц-ын эзэмшлийн 5 ханатай гэр голын усанд автсан байжээ. Уг айлыг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ.




