-
Хэрлэн голын ус замын даланг давжээ

А0503 дугаартай Чойбалсан-Сүмбэр чиглэлийн авто замд байрлах Хэрлэн голын доод гүүр хавиар голын ус эргээ давж халин, замын даланг даван үерлэжээ. Уг замыг хариуцагч “Чандмань тал” ХХК үерийн уснаас хамгаалах далан байгуулан, замын цементэн хавтан урсаж, нурахаас хамгаалах хашлага хийлээ.
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны…
-
Словени, Монголын Ерөнхийлөгч нар мотоцикл хөлөглөв

Словени Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикл хөлөглөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган” -ыг олон улсад сурталчиллаа. Монгол Улсын Гадаад харилцааны яам 8 дугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотод Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад Дэлхийн 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон…
-
Хөрсний чийг зарим газарт хангалтгүй байна

2024 оны 8 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц уринш болон буудайн талбайн хувьд Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхон, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбай, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтий аймгийн Гурванбаянд хангалттай, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Орхонтуул, Баянгол, Дорнодын Халхголд дунд зэрэг,…
-
Хамгаалах далан хийж байна

А0502 дугаарын Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 317-318 км-т замын далан болон гүүрийг Хэрлэн голын ус давах магадлалтай боллоо. Үүнээс сэргийлж, элс шуудайлж, хамгаалах шуудуу хийж байна гэж “Чандмань тал” ХХК мэдээллээ.
-
Дорнодын төвийн 3 гудамж усанд автжээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн 1, 2, 3 дугаар гудамж усанд автжээ. Хэрлэн гол эргээ хальж үерлэсний улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлага 8-р сарын 20-ны өдрийн 20:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид,…



