Category: Menus

  • Бямба гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

    Бямба гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

    2026 оны 01-р сарын 01-нээс 03-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Тодруулбал, Нэгдүгээр сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нэгдүгээр сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.…

  • Хил даван орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

    Хил даван орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

    Увс аймгийн Тэс сумын Ханжит багт ОХУ-ын талаас хүрэн баавгай орж иржээ.Түүнийг Увс аймгийн Байгаль орчны газар барьж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд хүлээлгэн өгөөд байна. Баавгайг барихаар томилогдсон баг 20 гаруй хоног тууштай ажиллаж ,Тэс сумын Тооромт гэх газарт байршуулсан торонд баавгайг гэмтээлгүй оруулж чаджээ.

  • ГССҮТ болон БНСУ-ын эмч нарын баг микроскоп ашиглан нурууны мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ

    ГССҮТ болон БНСУ-ын эмч нарын баг микроскоп ашиглан нурууны мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ

    ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийжээ. Гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугалмын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс засал эмчилгээг хийснээр шарх болон зовуурь…

  • Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе

    Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе

    Энэ шинэ жилийн халуун дулаан, хайр энэрлээр дүүрэн цаг үед бид нэг зүйлийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүүхэд бүр ижилхэн инээж, адилхан баяр баяслыг мэдэрч чадаж байна уу? Харамсалтай нь хаа нэгтээ дулаан гэртээ, хайртай хүмүүстэйгээ шинэ жилийг тэмдэглэж чадахгүй, даарч, өлсөж, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд бий. Тийм хүүхдүүдэд бид бодитоор хүрч ажиллах, тэдний амьдралд дулаан…

  • Израил Газын зурвас дахь 37 тусламжийн бүлгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ

    Израил Газын зурвас дахь 37 тусламжийн бүлгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ

    Израил Газын зурвас дахь 37 тусламжийн байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор болж, “Тэд зохицуулалтын шинэ дүрмийг дагаж мөрдөөгүй” гэж хэлжээ. ActionAid, Олон улсын аврах хороо болон Норвегийн Дүрвэгсдийн зөвлөл зэрэг олон улсын ашгийн бус байгууллагуудын Газын зурваст үйл ажиллагаа явуулах эрхийг 1-р сарын 1-нээс хүчингүй болгохоор болсон байна. Тухайн байгууллагууд ажилтнуудынхаа мэдээллийг “Бүрэн” өгөөгүй гэж Израилийн…

  • Инженерийн олон улсын сургууль байгуулна

    Инженерийн олон улсын сургууль байгуулна

    Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.  Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний…

  • Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна

    Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна

    Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага байна.  Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогод шаардагдах зардлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар…

  • 126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын чуулганаа хаалаа

    126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын чуулганаа хаалаа

    УИХ-ын намрын чуулган хаалаа. Энэ чуулганаар нийт ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Намрын чуулганы хаах өдөр УИХ-ын дарга Н.Учрал “Хаалтаа хийж буй намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого шийдлийн шинэ гараа боллоо. Төсөв тэлж, төр данхайхын хэрээр иргэд, ААН-ийн…

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.   Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Нийгмийн халамжийн тухай…

  • 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

    2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна

    2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулна. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.