Category: Menus

  • Өнөө шөнө Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Төв, Өвөрхангайд аадар орно

    Өнөө шөнө Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Төв, Өвөрхангайд аадар орно

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-16-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар, 16-ны өдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 8-р сарын 15-ны 20 цагаас 16-ны 20…

  • Олимп Монголд ямар ашиг авчрав

    Олимп Монголд ямар ашиг авчрав

    Х.Болормаа –Монгол Улсын тамирчин Парисын олимпоос мөнгөн медаль авчихлаа шүү дээ. Энэ Монгол гэж ямар улс байна аа? Очиж үзье байз. Олимпоос медаль авчихдаг овоо улс байна шүү. -Харин тийм ээ. Бүр эмэгтэй бөх нь медаль авлаа. Эрчүүд нь яасан юм бол доо, зайлуул. Шөрмөстэй хүүхнүүдтэй улс юм биш үү. Монголд очиж, монгол хүүхнүүдийг нь…

  • Гангарч дуусдаггүй Роналдо гоол оруулж, багаа финалд хүргэлээ

    Гангарч дуусдаггүй Роналдо гоол оруулж, багаа финалд хүргэлээ

    Удахгүй 40 нас хүрэх гэж буй Кристиано Роналдо Португалын шигшээ багаа ахлан “Евро 2024”-д оролцож, нэг ч гоол оруулж чадахгүйгээр шөвгийн 8-аас гэртээ буцсан. Тэгвэл Роналдо өнгөрсөн шөнө “Аль Насср” багтайгаа шинэ улирлаа эхлүүлж, гайхалтай тоглолтыг үзүүлэн Арабын супер цомын финалд өрсөлдөхөөр болов. Ингэхдээ Роналдо тоглолтын 8 дахь минутад багийнхаа Айман Яхя-д гоолын дамжуулалт өгч,…

  • П.Наранбаяр: Цэцэрлэгийн хүүхдээс өдөрт 1000 төгрөг авна

    П.Наранбаяр: Цэцэрлэгийн хүүхдээс өдөрт 1000 төгрөг авна

    Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эд авах мөнгө 2500 байсныг Засгийн газар энэ оны 5-р сард 500 төгрөгөөр нэмж, 3000 төгрөг болгосон. Хүүхэд хоолноос өдөрт авах шим тэжээлийнхээ 52%-ийг цэцэрлэгийн хоолноос авч байна. Тэгвэл эцэг эх, асран хамгаалагч нараас өдөрт 1000 төгрөг авч, хүүхдийнх нь хоолны түүхий эдэд зарцуулахаар Боловсролын яам төлөвлөжээ. Энэ тухайгаа Засгийн газарт танилцуулж,…

  • Сэлбэ голын үндсэн даланг цутгаж эхэллээ

    Сэлбэ голын үндсэн даланг цутгаж эхэллээ

    Сэлбэ голын эхэнд байгуулсан усан тохируулгын урсацыг түр хааж, “S’Outlets” дэлгүүр байсан талбайд үерийн хамгаалалтын далан барьж буй. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ голын ус татарчээ. УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Өнөөдөр үндсэн даланг цутгаж эхэллээ. Уг даланг цутгаж дуусахаар урсацыг нээнэ. Тэгэхээр гол хэвийн урсана. Гэсэн ч намар болж байгаа учир голын ус тодорхой хэмжээнд багасна” гэв.…

  • Зарим их, дээд сургуулийн УЗ-ийг шинэчилж байна

    Зарим их, дээд сургуулийн УЗ-ийг шинэчилж байна

    Боловсролын сайд П.Наранбаяр хийж буй ажил, баримталж буй бодлогынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. П.Наранбаяр: -Зарим их, дээд сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчилж байна. Ингэхдээ Дээд боловсролын хуулийг баримтална. Удирдах зөвлөлийг 51:49 харьцаагаар бүрдүүлж байгаа. УЗ-ийн даргыг Боловсролын сайд санал болгоно. Гишүүдийн 51%-ийг яам санал болгоно. Тухайн сургуулийн ректорыг УЗ өөрсдөө сонгоно. Төрийн өмчийн их, дээд сургуулийн дотоод хэрэгт бид…

  • Алтай-Ховдын замд уулын үер бууж байна

    Алтай-Ховдын замд уулын үер бууж байна

    А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлийн авто замын 19-30 дахь км дэх давуулах даланд уулын үер бууж байна. Энэ замаар явж буй зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК анхаарууллаа.

  • 17 багш сургуулийнхаа газар дээр барилга барьж байжээ

    17 багш сургуулийнхаа газар дээр барилга барьж байжээ

    “Боловсролын байгууллагын газраас хумсалж, амины орон сууц барьдаг явдал бидний үеэр дуусгавар болох ёстой. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Ховд аймгийн 1-р сургуулийн дотуур байрыг нэр бүхий 17 багш хэдэн жилийн өмнө хувьчилж аваад, газрын зориулалтыг нь засаг даргаараа 2019 оны 4-р сарын 15-ны өдөр орон сууцны гэж өөрчлүүлжээ. Газрын зөвшөөрөл нь 5 жилийн хугацаатай байсан.…

  • Сэлбэ дэд төвийн орон сууц барих газрын 76 хувийг чөлөөлөөд байна

    Сэлбэ дэд төвийн орон сууц барих газрын 76 хувийг чөлөөлөөд байна

    Нийслэлийн ЗДТГ Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд Сэлбэ дэд төвийг түшиглэн, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа юм. Энэ ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн 13 га, Сүхбаатар дүүргийн 10 га газрыг чөлөөлсөн айлуудын нүхэн жорлонг ариутган, барилгын…

  • Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

    Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

    8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Богд, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Заг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгджээ.    Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн…