-
71.536 мал, амьтан шимэгчтэх өвчин тусжээ

Мал шимэгчинд баригдвал турах, бие нь давжаарах, ган, зуданд хамгийн түрүүнд үхэх, үржих чадваргүй болох, мах, сүүний гарц муудах, арьс нь үнэгүйдэх, ноос, ноолуурын чанар, гарц муудах гэх мэт олон сөрөг үр дагавартай. Тиймээс мал сүргийг шимэгчээс сэргийлэх арга хэмжээг технологийн дагуу хугацаанд нь чанартай гүйцэтгэх шаардлагатай. Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 71.536 мал,…
-
ТАНИЛЦ: Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааны 15 байршил

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, 8 дугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулж байна. Уг худалдаанаас иргэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, хичээлийн бусад хэрэгсэл худалдан авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс бусдыг нь энд борлуулж байна.
-
Нийтийн тээвэрт нэмж 110 автобус явуулна

Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 чиглэлд өнөөдрийн байдлаар 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобус нэмж үйлчилгээнд явуулахаар Нийтийн тээврийн бодлогын газар төлөвлөжээ. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн томоохон зах, худалдааны төвүүд рүү зорчих…
-
Сэлбэ дэд төвийн орон сууц барих газрын 76 хувийг чөлөөлөөд байна

Нийслэлийн ЗДТГ Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд Сэлбэ дэд төвийг түшиглэн, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа юм. Энэ ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн 13 га, Сүхбаатар дүүргийн 10 га газрыг чөлөөлсөн айлуудын нүхэн жорлонг ариутган, барилгын…
-
Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Богд, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Заг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгджээ. Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн…
-
ТАНИЛЦ: “Нүүдэлчин” фестивалийн эхний өдрийн хөтөлбөр

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль 8 дугаар сарын 16, 17, 18-нд нийслэлийн Налайх дүүргийн нутагт байрлах Тайж хайрхны бэлд болно. Энэ фестивальд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, гадаадын 10 гаруй улсын 150 гаруй төлөөлөл оролцох юм. Монгол Улсын 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаатай.…
-
Хог шатаагаад, гал команд дуудахад хүрчээ

Булган аймгийн Булган сумын засаг дарга аймгийнхаа төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулжээ. “Тосон бумбын орон” компани уг гэрээний дагуу 8 дугаар сарын 10-ны өдөр хог булах явцдаа зарим хэсгийг нь шатаасан байна. Үүний улмаас агаарт их хэмжээний утаа дэгдэж, гал газар аван, тус…
-
“Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн зүүн талд “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн урд талын туслах зам ус зайлуулах шугам хоолойгүй. Бороо орох бүрт энд замын хашлага давсан ус тогтдог. Геодез, усны барилга, байгууламжийн газар өнөөдрөөс энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Шугам хоолойг энэ сарын 20 гэхэл угсарч дуусгахаар төлөвлөж байна. ГУББГ-ын ерөнхий…

