-
Испанийн Ерөнхий сайд төрийн үүрэгт ажлаасаа түр хугацаагаар түтгэлзэв

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес эхнэр нь авлигийн хэрэгт холбогдон шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа төрийн албан тушаалаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ
-
Уул уурхайн аварга BHP компани Anglo American-ыг худалдаж авах талаар санал болгожээ

Хэлэлцээр хийгдвэл энэ нь сүүлийн жилүүд дэх уул уурхайн салбарын хамгийн том нэгдэл болно. Чили, Өмнөд Африк, Бразил, Австрали зэрэг орнуудад уурхай эрхэлдэг Англо Американ компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 29 тэрбум фунт стерлинг орчим байдаг. Австралид төвтэй BHP бол 229 тэрбум австрали доллар (119.5 тэрбум фунт стерлинг)-ийн зах зээлийн үнэлгээтэй дэлхийн хамгийн том уул уурхайн компани юм
-
Жо Байден Украйн, Израйлд илгээх АНУ-ын тусламжийн багцын хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израиль, Украйн, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх 95 тэрбум долларын гадаад санхүүжилтийн тухай хуульд гарын үсэг зурснаар Вашингтонд олон сар үргэлжилсэн тусламжийн талаарх хуулийг батлах асуудалд цэг тавьжээ
-
Б.Мөнхжин даамын их мастер цол, Б.Анужин ОУХМ цол хүртлээ

Узбекистан Улсын Ташкент хотноо болсон 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн боллоо
-
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт төрийн ордонд өнөөдөр (2024.04.25) эхэллээ
-
Кени улсад үерийн хэмжээ аюултай түвшинд хүрчээ

Сүүлийн өдрүүдэд Кени улсад хүчтэй аадар бороо их хэмжээгээ орсон. “Хүчтэй аадар бороо болон үерийн улмаас 32 хүн амиа алдаж, 40 мянга гаруй хүн гэр орноо орхин гарсан” гэж НҮБ мэдэгдэв
-
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч…


