-
15 байршилд хичээлийн хэрэгсэл худалдана

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, 8 дугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулна. Уг худалдаанаас иргэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, хичээлийн бусад хэрэгсэл худалдан авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс бусдыг нь энд борлуулах юм байна.
-
Төрөх эмнэлгүүдийг диализын аппараттай болголоо

Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөх эх олширчээ. Диализын аппараттай болсноор иргэд бусад эмнэлгийг зорьж, ачаалал үүсгэхгүйгээр харьяаллынхаа төрөх эмнэлэгт үйлчлүүлэх боломж бүрдэж буй юм. …
-
“Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 8 дугаар сарын 1-нээс есөн дүүргийн 21 байршилд гарна. Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хямд ногоогоор хангах, ногоочдыг ченжийн гар дамжуулалгүйгээр ногоогоо шууд зарах боломж олгох зорилгоор энэ худалдааг жил бүр зохион байгуулдаг. ногоо.jpeg
-
Бразилийн баг спортын гимнастикийн төрөлд олимпын наадмаас анхны медалиа хүртлээ

Олимпын наадмын гимнастикийн эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээн 2 хоногийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Дэлхийн шилдэг 8 баг өрсөлдсөн спортын гимнастикийн шигшээ тэмцээнд латин Америк тивийн төлөөлөл Бразилийн охид түүхэндээ анх удаа олимпын наадмаас медаль хүртэж, хүрэл медалийн эзэд боллоо. Тэд мөнгөн медаль хүртсэн Италийн охидоос ердөө 0,900 онооны зөрүүгээр 3 дугаар байрт шалгарсан байна. Харин АНУ-ын…
-
16 настай тамирчин буудлагын спортын хамгийн залуу олимпын аварга боллоо

“Парис 2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд БНСУ-ын тамирчин 16 настай Бан Хёжин алтан медаль хүртлээ. Түүнчлэн тэрээр олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчин 17 настай Хуан Ютинтэй учраа таарч, хоёр тамирчин 251.8 оноогоор тэнцсэн байна. Ингээд сүүлийн сумаа тавихад Бан 10,4 оноо, Хуан 10,3 оноо авчээ.…
-
АПУ-гаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 3 төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, АПУ хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Гавьяат тээвэрчин цолыг: “Улаанбаатар…
-
ТАНИЛЦ: “Жангар” фестивалийн хөтөлбөр

Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар ганц бие залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг гурав дахь удаагаа “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулахаар боллоо. 8 дугаар сарын 2-4-нд болох уг фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй. Дөргөн нуур Улаанбаатар хотоос 1300 км зайтай. Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин сум зэрэг 3 аймгийн…
-
Согтуу жолоочийн эрхийг 3 жилээр хасаж, 5 саяар торгов

Иргэн Г 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ машин жолоодож яваад, цагдаад баригдан, жолоодох эрхээ 1 жилээр хасуулжээ. Гэсэн ч 2024 оны 5 дугаар сарын 18-нд дахиад согтуудаа машин унан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн замд цагдаад баригдсан байна. Тэр “Би согтуугаар автомашин жолоодсондоо харамсан, гэмшиж байгаа” гэж цагдаад мэдүүлсэн байна.…

