Category: Menus

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ

    НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь  МАН-ын бүлгээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр,  холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.  Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт,…

  • Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ

    Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламж гаднаа бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал…

  • Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

    Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

    Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна. Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий…

  • Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ

    Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ

    Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болж, 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө. Энэ тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв. Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д…

  • Дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа

    Дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа

    Асфальт бетоны үйлдвэрт гэмтэл үүссэн тул дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа. Тодруулбал, өнөөдөр 23 цагаас хаах байсан Толгойтын замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр боллоо. Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын…

  • Австрали Улсын Парламентын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Австрали Улсын Парламентын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны аравдугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн…

  • BTS хамтлагийн гишүүн Жин ирэх сард анхны соло цомгоо гаргана

    BTS хамтлагийн гишүүн Жин ирэх сард анхны соло цомгоо гаргана

    BTS хамтлагийн гишүүн Ким Сеокжин буюу Жин энэ оны зургаадугаар сарын 12-ний өдөр цэргээс халагдсан.Тэрээр цэргээс халагдсанаасаа хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд GUCCI болон Laneige брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байна. “Big Hit Music”-ын эрх бүхий албан тушаалтан “Жин шинэ цомгоо 11 сард гаргахаар төлөвлөж байгаа нь үнэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэн шийдсэний дараа…

  • Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

    Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр…

  • Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлнэ

    Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлнэ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд сүлд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг нээж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Өнөөгийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт…

  • Шон Дидди Комбсыг 2025 оны тавдугаар сарын 5-ний өдөр шүүнэ

    Шон Дидди Комбсыг 2025 оны тавдугаар сарын 5-ний өдөр шүүнэ

    Хөгжмийн Продюсер, Реппер 54 настай Шон Дидди Комбсыг эрх мэдэл нэр хүндээ ашиглан охид эмэгтэйчүүдийг мансууруулж бусадтай бэлгийн харьцаанд оруулсан, зуучилсан, зохион байгуулсан гэх хэргээр буруутган хориод байгаа билээ. Тэрбээр, есдүгээр сарын 16 нд баривчлагдсанаасаа хойш Брүүклин дэх холбооны шоронд хоригдож байгаа юм. Тэгвэл энэ сарын 11-ий өдөр хуралдсан АНУ-ын давж заалдах шатны шүүхийн шүүгч…