-
“Феррари” компани криптовалютаар төлбөр тооцоо хийнэ

Италийн автомашин үйлдвэрлэгч “Феррари” компани удахгүй Европт криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. Тодруулбал, энэ сарын сүүлчээс эхлэн Европын дилерүүдэд төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэх ажээ. “Үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад нь дилерүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д жил хүрэхгүй хугацааны өмнө төлбөр тооцооны шинэ хэлбэрийг амжилттай нэвтрүүлсний дараа Европын зах зээлд мөн нэвтрүүлэх гэж байна” гэж “Феррари” мэдэгджээ. “2024 оны эцэс гэхэд “Феррари” криптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрдөг…
-
348 автобусыг 12 компанид зээлээр өгөөд байна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 600 автобус худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгсэл төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулан, өгч байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс”, “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгсэл төлбөртэй ашиглуулах гэрээ” байгууллаа. Дээрх компаниуд нийт 4…
-
Монгол Улс түүхэн барилга сэргээн засах инженертэй боллоо

Соёлын өвийн үнэт зүйл болох түүхэн дурсгалт барилгын бүтэц, эвдрэл, гэмтэлд дүн шинжилгээ хийж, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах ажлыг орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологи, арга зүйд тулгуурлан гүйцэтгэх анхны монгол инженер мэндэллээ. Нэн ховор энэ мэргэжлийн магистрийн хөтөлбөрийг Португал улсын Минхогийн Их Сургууль нээгээд 17 жил болж байгаа аж. Уг мэргэжлийг эзэмшихийн тулд Дэлхийн өнцөг булан…
-
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ. Хоёр улс өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хамтарсан эргүүл хийж байсан бөгөөд Орос бөмбөгдөгч онгоцуудаа Берингийн тэнгис дээгүүр тогтмол нисгэдэг. Гэхдээ лхагва гаригийн хамтарсан эргүүл нь Номхон далайн хойд хэсэгт хоёр улсын бөмбөгдөгч онгоцуудыг нэгтгэсэн анхных нь юм. Москва болон…
-
Гадаадын хуурамч мөнгөн тэмдэгтийг банк сольж өгчээ

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 22-26-нд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Үүнд: -Иргэн Ц гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан байна. Үүнтэй холбогдуулан, “Х” банкны салбарын захиралд Валютын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль…
-
“Парис 2024” олимпын хамгийн эхний медалийг аль улсын тамирчин хүртэх вэ

Парис хотоос мэдээлж байна XXXIII зуны олимпын наадам өнөөдөр нээлтээ хийнэ. Харин маргаашнаас Дэлхийн 206 орны 10714 тамирчин 32 спортын төрөлд 329 багц медалийн төлөө өрсөлдөж эхлэх юм. 7 дугаар сарын 27-нд нийт 14 багц медалийн эзэд тодорно. Хамгийн эхний медаль усанд сэлэлт, усанд шумбалт гэсэн төрлүүдээс тодрох магадлал маш өндөр байна.



