-
Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу 7-р сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто зам их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой!
-
Шар нуурын түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулав

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шар нуур гэдэг газар 7-р сарын 3-ны өдрийн 14:32 цагт гарсан ойн түймрийг 19 хоногийн дараа цурманд оруулжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран, 7-р сарын 22-ны өдрийн 17:00 цагт уг түймрийг унтрааж…
-
Хотын төвийн 7 замыг хаана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт 2А магистраль шугам сольж буйтай холбогдуулан, хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар боллоо. Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яам Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга…
-
3 бөхөөс сэргээш, 1 бөхөөс хэвийн бус бодис илэрчээ

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч, 13-ны өдөр Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн юм. Үндэсний бөхийн…
-
Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг чансаагаа ахиулахаар Хонконгийг зорино

Монгол Улсын Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг ирэх наймдугаар сарын 10-нд Хонконгийг зорино. Тэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр бэлтгэл, сургуулилтдаа гарсан байна. Залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Иран улсын иргэн Азим Жазидех, дасгалжуулагч ОУХМ Б.Хэрлэн нар ажиллаж байгаа юм. Тэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хонконг, БНАСАУ,…
-
Нийтийн тээврийн автобусны 3 чиглэлийг түр өөрчилжээ

Улаанбаатар хотын авто замыг өргөтгөх, шинэчлэхтэй холбогдуулан, нийтийн тээврийн 3 чиглэлийг түр өөрчилж байгааг Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Гадаад харилцааны яамны уулзвараас урагших авто замыг 7 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 25-ны 06:00 цагийн хооронд хаана. Уг замаар зорчдог нийтийн тээврийн автобусны 3 чиглэлийг түр өөрчилжээ. Зам хаах хугацаанд нийтийн тээврийн автобус…
-
Б.Алдар мөнгөн медаль хүртлээ

Малайз улсын Пенан хотод 7 дугаар сарын 12-20-нд болсон 2024 оны Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнээс Бүрэнтэгшийн Алдар мөнгөн медаль хүртлээ. Тэр 16 настай хөвгүүдийн ангилалд 2 дугаар байр эзэлсэн байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн, өсвөрийн 39 шатарчин оролцжээ.
-
БНАСАУ-ын тамирчид 8 жилийн дараа олимпод оролцоно

Хойд Солонгос улсын тамирчид өнгөрсөн Бямба гарагт Парисын олимпод оролцохоор Парисыг зорьжээ. Ийн БНАСАУ-ын тамирчид найман жилийн дараа зуны олимпын наадамд оролцох гэж байна. Тус улсаас нийт 16 тамирчин бокс, ширээний теннис, xөнгөн атлетик, усанд сэлэлт, гимнастик, жүдо, чөлөөт бөx гэсэн 7 төрөлд өрсөлдөх аж. Тамирчид Пхеньяны нисэх онгоцны буудалд төрийн далбаагаар чимэглэсэн цагаан пиджак,…
-
Хаягдал усан дахь бохирдлын 40.3%-ийг л цэвэрлэж байна

Улаанбаатар хотын дундуур урсах Туул голын усны чанарыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтэс сар бүр тогмол шинжилдэг. Туул-Уубулан, Налайх, Баянзүрхийн гүүр, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр (Шувуун фабрик), Хаданхясаа, Алтанбулаг, Сэлбэ, Дунд гол, Улиастай гэсэн нийт 13 цэгээс 6 дугаар сарын 5-6-нд дээж авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Туул голын усны ерөнхий хатуулгыг…
