Category: Menus

  • Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 5 алт, 1 мөнгөн медаль аваад байна

    Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 5 алт, 1 мөнгөн медаль аваад байна

    Кыргызстан улсын Бишкек хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монголын шигшээ багийн өсвөр, залуу, насанд хүрэгчид, мастер ангиллын 43 тамирчин оролцож байна. OPEN ангилал буюу 76 кг-ын жинд МПНХ, “Стронг” клүбийн тамирчин Б.Шинэчимэг алтан медаль, Өсвөрийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ж.Мөнхцэцэг алтан медаль,…

  • Ойн түймэрт 18 хүн амиа алдаж, 165 хүн түлэгджээ

    Ойн түймэрт 18 хүн амиа алдаж, 165 хүн түлэгджээ

    Перу улсын ой, хээрийн түймэр дэгдэн, нийт 2000 орчим га тариалангийн талбай өртжээ. Гал түймрийн улмаас 18 хүн амиа алдаж, 165 хүн түлэгдэн, бэртэж гэмтсэн тухай Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэн мэдээллээ.  Өргөн тархсан ой, хээрийн түймрийн улмаас Амазонас, Сан Мартин, Укаяли мужид өнгөрсөн лхагва гарагт тус улсын Засгийн газар онц байдал зарласан юм. Перу улсын нийт нутаг…

  • Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ

    Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.16-22/ нийслэлийн 6 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын  78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 хүний амийг авран хамгааллаа. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байв.

  • Цахилгааны шинэ багаж, тоноглол худалдан авч ашиглах тал дээр манай улс дутмаг байна

    Цахилгааны шинэ багаж, тоноглол худалдан авч ашиглах тал дээр манай улс дутмаг байна

    Дэлхийн ур чадварын уралдааны цахилгаан угсралт төрөлд манай улс өрсөлдсөн юм. Энэ төрлийн тэмцээний даалгаврыг урьдчилан өгдөггүй. Ашиглах багаж, материалыг ч нууцалдаг онцлогтой. Уралдааны урд өдөр багаж, ашиглах материалтай танилцуулж, уралдаан эхлэхээс 30 минутын өмнө даалгавар өгдөг ажээ. Уралдаан 4 өдрийн турш үргэлжилнэ. Энэ хугацаанд 3 модуль даалгаврыг 22 цагт багтаан гүйцэтгэх ёстой.  Уг төрөлд нийт 36…

  • Японы Ишикава мужид аадрын улмаас 6 хүн амиа алджээ

    Японы Ишикава мужид аадрын улмаас 6 хүн амиа алджээ

    Японы эрэг орчмын бүс нутагт хур тунадас орж, үер буун, хөрс гулгажээ. Тус бүс нутагт өмнө нь орж байгаагүй их хэмжээний хур тунадас орсон байна. Үүнтэй холбоотойгоор Японы цаг уурын агентлаг өнгөрсөн бямба гарагт Ишикава мужид онцгой байдал зарлажээ. Ширүүн бороо орсны улмаас тус бүс нутгийн 16 гол үерлэсэн байна. Үүний улмаас 6 хүн амиа…

  • “Dolce & Gabbana” нохойнд зориулсан сүрчиг худалдаанд гаргажээ

    “Dolce & Gabbana” нохойнд зориулсан сүрчиг худалдаанд гаргажээ

    Италийн брэнд “Dolce & Gabbana” сүүлийн үед нохойд зориулсан үнэртэн зохион бүтээж байгаа юм. Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр алдарт загвар зохион бүтээгч Доменико Дольче  Фефе гэдэг нохойдоо зориулан, үнэртэн бүтээхээр шийджээ. “Fefé” гэж нэрлэсэн сүрчиг нь нохойд зориулсан илангийн хүр хорхойн үр, зандан модны өтгөн өнгө зэргийг агуулсан, анхдагч спиртгүй анхилуун үнэртэн юм. 100…

  • Снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болж байна. ”Holiday Inn” зочид буудал болон тус буудлын зүүн талд байрлах Монголын бильярдын академийн холбооны заал гэсэн хоёр байршилд энэ тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээнд 21 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа…

  • Дэлхийн чансаа олгох цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

    Дэлхийн чансаа олгох цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

    Дэлхийн боксын цом, Улаанбаатар-2024 бол Азид анх удаа Дэлхийн боксын холбооноос (World Boxing) зохиож байгаа олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээн 9 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “UG Arena”-д болох гэж байна. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Вэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсаас нийт 170 тамирчин оролцох юм.…

  • “Victoria’s Secret” загварын шоу 5 жилийн дараа эргэн ирлээ

    “Victoria’s Secret” загварын шоу 5 жилийн дараа эргэн ирлээ

    5 жил завсардсан “Victoria’s Secret” загварын шоуг ирэх 10 дугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод дахин зохион байгуулахаар болсон гэдгийг албан ёсоор мэдээлжээ. Тэд олон нийтийн санаа бодол, шүүмжлэлийг сайтар тунгаасны эцэст шоугаа дахин үргэлжлүүлэхээр болсон байна. Шоунд үзүүлбэрээ үзүүлэх дуучдын нэрсийг зарлав. Үүнд “Blackpink” хамтлагийн Лиса, “Water” дуугаараа танигдсан дуучин Тайла болон ахмад дуучин Шер…

  • Аутизм, хүүхдийн зүрхний хэм алдалтыг оношлох, эмчлэх аргыг сурахаар эмч нар явлаа

    Аутизм, хүүхдийн зүрхний хэм алдалтыг оношлох, эмчлэх аргыг сурахаар эмч нар явлаа

    Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн 8 дугаар сард шийдвэр гаргаж, Дэлхийн өндөр хөгжилтэй улсад тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу энэ 7 хоногоос эмч нарын…