-
“Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэхэд болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг 2024 оны 9-р сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Ногоочид, үндэсний үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүн,…
-
Насан туршийн боловсролын төв 17.925 хүнд мэдлэг олгожээ

Нийслэлийн Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төв 2023-2024 оны хичээлийн жилд 16 төрлийн 2426 цагийн сургалтад 17.925 иргэн, ахмад настан, хүүхэд багачууд, залуучуудыг хамруулсан байна. Энэ хичээлийн жилд тус төвөөр иргэд, ахмад настан, хүүхэд залуучуудад зориулсан гар бөмбөг, сагсан бөмбөгийн, теннисний, ном уншлагын зэрэг холимог болон ганцаарчилсан англи хэлний сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан…
-
Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр…
-
Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын 2 тэмцээн зохион байгуулсан. Эхнийх нь нэгдүгээр сард Английн Шеффилдэд, удаах нь дөрөвдүгээр сард АНУ-ын Колорадо хотноо болсон билээ. Тэгвэл Дэлхийн цомын 3 дахь тэмцээн энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээн…
-
Төрийн албаны зөвлөлийн гишүүд яам, агентлагуудад ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун, Б.Пүрэвдагва нараар ахлуулсан ажлын хэсгүүд 9 дүгээр сарын 6-30 хүртэл бүх яам, агентлагт ажиллаж байна. Ажлын хэсэг дараах гурван чиглэлээр ажиллаж байгаа юм. Яам, агентлагууд чиг үүргийн шинжилгээнд үндэслэж, бүтцийн өөрчлөлт хийсэн эсэх, бүтэц, чиг үүрэг, ажлын давхардал, хийдэл байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагууд нь хуульд нийцсэн эсэх…
-
“IHC Apes” баг нэрээ өөрчилж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “IHC Apes” баг энэ улиралд олон өөрчлөлт хийгээд байна. Өнгөрсөн жил тус багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Матеха Гуронович дахин хоёр дахь улиралдаа ажиллахаар болжээ. Тэр өнгөрсөн улиралд “Apes”-ийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Лалегийн хүү юм. Мөн хагас шигшээд багаа удирдсан Дээд лигийн 3 удаагийн аварга дасгалжуулагч н.Отгонжаргал багийнхаа ахлах дасгалжуулагчаар ажиллахаар…
-
Төрийн албаны ерөнхий шалгалт улс даяар нэгэн зэрэг эхэллээ

Төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт өнөөдөр буюу 9 дүгээр сарын 18-нд улс даяар нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу аймгууд дахь ТАЗ-ийн Салбар комисс зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим ном гаргасан юм. Шалгалтын сорил, даалгаврыг…
-
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28…

