-
“Торгоны зам 2024” раллид мотоциклчин П.Мөрөн хоёрдугаар байр эзлэв

Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам 2024” (Silk Way Rally) олон улсын бартаат замын авто уралдаан 7-р сарын 9-15-нд боллоо. 2009 оноос хойш болж буй энэ уралдаан “Dakar rally”-гийн дараа ордог, бартаат замын том уралдаан юм. Манай улсын нутагт 2 дахь удаагаа болсон эл уралдаанд 13 орны 106 тамирчин авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа…
-
Бангладеш улсад оюутнууд жагсаж, 100 орчим хүн шархаджээ

Бангладешийн эрх баригч намыг дэмжигчид болон ажлын байрны квотыг эсэргүүцсэн жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болж, 100 орчим хүн шархадсан гэж цагдаа нар мэдэгдэв. Шинэ квотын систем нь 1971 онд Пакистанаас тусгаар тогтнох дайнд оролцож байсан дайчдын хүүхдүүдийг оролцуулаад хэдэн зуун мянган төрийн албан тушаалтныг цомхотгож байгаа аж. Нэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиар дөрөв дэх удаагаа…
-
Цэцэрлэгүүд 8 дугаар сарын 1-нд хүүхдээ бүртгэж эхэлнэ

Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан байна. Үүний дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны…
-
Дулааны 15.6 км магистраль шугамыг шинэчилж эхэллээ

Улаанбаатар хотын 18 байршил дахь дулааны 15.6 км магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Хотод дулааны нийт 390 гаруй км урт шугам сүлжээ бий. Үүний ихэнх нь 30-60 жил болжээ. Орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан, шугам сүлжээг өргөтгөх шаардлага үүсэж байна. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ…
-
Наадмаар 13 хүүхэд хурдан мориноос унажээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт нийт 3506 хүн хандан, тусламж авчээ. Тэдний: 2113 нь том хүн, 1393нь 18 хүртэлх насны хүүхэд байв. Энэ өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 483 хүн тус төвд ханджээ. Үүний: 304 нь том хүн, 179 нь хүүхэд.…
-
Бусдыг захиалгаар алуулсан хэргийн сэжигтнийг Австралиас баривчилжээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б-г энэ оны 7 дугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Австрали Улсын Интерполын үндэсний төв товчоо хамтран зохион байгуулав. Уг…



