-
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан юм. “Илүү их уншъя” уриатай баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга…
-
Уулархаг газраар цас орлоо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон байна. Уг бороо шөнөдөө уулархаг газраар цас болон, оржээ. Тухайлбал: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймагт цас ороод байна. Баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо ороогүй, бусад нутгаар 0-74 мм бороо оров. Үүнээс хамгийн их нь…
-
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой.…
-
Өмнөговь аймгийн төв үерт автжээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 1, 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт өчигдөр 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас 1, 6 дугаар баг усанд автжээ. Ийм нийт 6 дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 20:00 цагт очиж, 9 дүгээр багт “Ниссан террано” загварын машин шаварт суусан байсныг татан гаргав. Уг машины жолооч…
-
Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байна. “Лариско медиа групп”-ын үүсгэн байгуулагч Э.Долгион “Зорчигчид автобусанд сууж байхдаа…
-
Маргааш футзалын ДАШТ эхэлнэ

Маргааш буюу 2024 оны есдүгээр сарын 14-нд футзалын дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн Узбекистаны Ташкент, Бухара, Андижан хотуудад эхлэх гэж байна. 1989 оноос эхлэн явагдсан “FIFA FUTSAL WORLD CUP” нь 1992 оноос хойш дөрвөн жил тутам зохиогдож ирсэн. Энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож буйн дотор дэлхийн 5…
-
Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа. Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал…
-
Суданы 25.6 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

Суданы Засгийн газар хоорондын хөгжлийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд “Суданы хүн амын талаас илүү хувь нь буюу 25.6 сая хүн туйлын өлсгөлөнд нэрвэгдээд байгаагийн 755.000 гаруй нь үхлийн ирмэг дээр байгаа” гэжээ. Сүүлийн 16 сарын турш үргэлжилсэн мөргөлдөөний хамгийн сүүлийн дайралтаас 500 орчим хүүхэд дүрвэн, Цэнхэр Нил, Гедареф мужид иржээ. Хүүхдүүд бие махбодийн…
-
Монгол Улсын шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцоно

Ирэх 2025 онд БНСУ-д хөлбөмбөгийн Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл уг тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ оны арванхоёрдугаар сард Хонг Конг-д болно. Урьдчилсан шатны тоглолтод нийт 7 баг 2 хэсэг болон өрсөлдөх бөгөөд Монгол Улсын Үндэсний шигшээ баг Хонг Конг, Тайвань, Хойд Марианагийн арлуудтай нэг хэсэгт хуваарилагдсан байна. Хэсгээ тэргүүлсэн…
