Category: Menus

  • Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ

    Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаарсолилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны…

  • Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ

    Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home

  • “Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

    “Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

    “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.

  • Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

    Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

    Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй. Тодруулбал, БД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа…

  • “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ

    “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх…

  • Монгол шүүгч “FIBA 3×3 U23 World Cup 2024” тэмцээнийг дэнсэлнэ

    Монгол шүүгч “FIBA 3×3 U23 World Cup 2024” тэмцээнийг дэнсэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах “FIBA 3×3 U23 World Cup 2024” тэмцээнийг олон улсын шүүгч Бүрнээбаатарын Бурмаа шүүнэ. Түүнийг FIBA энэ тэмцээнд шүүгчээр томиллоо. Тэрбээр ДАШТ-ийг дэнслэх анхны монгол шүүгч болж байна. Тэмцээн Улаанбаатар хотын төв буюу Сүхбаатарын талбайд болно. Таван тивийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын шигшээ 40…

  • Өмхий махаар хоол хийсэн 192-р цэцэрлэгийн хоолыг шинжилж байна

    Өмхий махаар хоол хийсэн 192-р цэцэрлэгийн хоолыг шинжилж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд муудсан махаар долоо хоног хоол хийж өгсөнөөс үүдэн хүүхдүүдэд суулгах, бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар эцэг эхчүүд мэдээлсэн. “Муудсан махаар хоол хийсэн нь үнэн” гэдгийг тухайн цэцэрлэгийн нярав Л.Даваасүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг.  Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Саранмандах өчигдөр /2024.09.10/ “Асуудлыг таслан зогсоож, шуурхай арга хэмжээ авсан. Хүнсийг нярав хүлээн авч,…

  • Украин 144 дроноор Орос руу дайрлаа

    Украин 144 дроноор Орос руу дайрлаа

    Өчигдөр буюу Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй төхөөрөмжүүд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт халджээ. Украин 144 дроноор Орос руу дайрсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам Москва мужийн нутагт 20 дрон, бусад 8 мужийн нутагт нийт 124 дрон устгаснаа мэдээлэв. Украин мягмар гарагт Оросын нийслэлийг онилон, нисгэгчгүй төхөөрөмжөөр өнөөг хүртэлх хамгийн…

  • Ажлын цаг дууссан бол удирдлагынхаа дуудлагыг авахгүй байж болно

    Ажлын цаг дууссан бол удирдлагынхаа дуудлагыг авахгүй байж болно

    Австрали улсад ажилчид ажлын бус цагаар дарга нараас нь ирсэн дуудлага, зурваст хариу өгөхгүй байхыг зөвшөөрдөг байна. Дуудлага аваагүйнхээ төлөө ажилчид ямар нэг хариуцлага хүлээхгүй, торгууль төлөхгүй. Харин тус журмыг зөрчсөн ажил олгогч нарыг торгох заалттай байдаг. Дээрх хуулиар дамжуулан ажилчдын эрхийг хамгаалах, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг нь хангах зорилготой юм. Үүнтэй ижил хуулийг Франц,…

  • О.Есүгэн: Бага зэрэг туршлага дутлаа. 2028 оны олимпоос алтан медаль авна

    О.Есүгэн: Бага зэрэг туршлага дутлаа. 2028 оны олимпоос алтан медаль авна

    Зуны 32 дахь удаагийн олимпын наадам Франц улсын Парис хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон буудлагын ОУХМ Оюунбатын Есүгэнтэй ярилцлаа. Тэрээр урт бууны 50 метрийн дасгалд финалд шалгарч, Монгол Улсаас энэ төрөлд медалийн төлөө өрсөлдсөн анхны тамирчин болсон юм. – Хоёр дахь олимпын наадамдаа оролцлоо. Парисаас эргэн ирсэн сэтгэгдлээс нь ярилцлагаа…