-
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын…
-
Ц.Пүрэвсүрэн модон барилдаанаас хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Астана хот Дэлхийн нүүдэлчдийн V наадмыг 9 сарын 8-14-нд зохион байгуулж байна. Уг наадамд 85 орны 2500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Манай улсын тамирчин Цэрэнцогзолын Пүрэвсүрэн модон барилдааны 65 кг-ын жинд Иран улсын тамирчинтай учраа таарч, ялан, Дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн анхны монгол…
-
Ц.Өнөрбат алтан медалийн төлөө өрсөлдөнө

Казахстан улсын Астана хотноо 9 дүгээр сарын 8-13-ний хооронд болж буй Дэлхийн нүүдэлчдийн V их наадмын модон барилдааны 90 кг-ийн жинд Монгол Улсын аварга Ц.Өнөрбат Пакистан улсын тамирчинтай таарч, 2:0 харьцаатайгаар ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ халаасаллаа. Монгол Улс өнөөдрийн байдлаар 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Дэлхийн 89 орноос нийлбэр дүнгээр 7-т эрэмбэлэгдэж байна.…
-
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
-
Анхны цас Хөвсгөлд орлоо

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ихсантын даваанд энэ намрын анхны цас өчигдөр оржээ. Улаанбаатар хот болон Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт өнгөрсөн хоногт бороо, уулаараа цас орсон байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
-
Өнгөрсөн жилийн үерийн улмаас хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

2023 оны 7,8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, нийт 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж , барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой. Үүнтэй холбогдуулж…
-
Хугацаа нь дууссан 6 тонн хүнсний бүтээгдэхүүн устгажээ

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ онд нийт 4406 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж, нийт 3327 зөрчил илрүүлэн, холбогдох арга хэмжээ авлаа. Хадгалах хугацаа дууссан 43 нэр төрлийн 6 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулан, хаяг шошгын зөрчилтэй 5 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татуулжээ.
-
Ингэнээс 3-4 л сүү саадаг болжээ

Ингэний сүүний кластерын бодлогыг хэрэгжүүлэх, сүү бэлтгэн нийлүүлэх түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх” төслийн хүрээнд ингэний сүү боловсруулах үйлдвэр бүхий ингэний фермийг НҮБ-ын ХХАА байгууллага, орон нутгийн хамтын хөрөнгө оруулалтаар “SPG” ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2022 онд байгуулан, үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд тэмээний сүүний анхны гарц 400-800 грамм байсан бол өнөөдрийн байдлаар байран маллагаанд оруулж, тэжээлийн…

