Category: Menus

  • Грета Тунберг палестинчуудыг дэмжин, жагсаж байгаад баривчлагджээ

    Грета Тунберг палестинчуудыг дэмжин, жагсаж байгаад баривчлагджээ

    Мягмар гарагт швед гаралтай, хүний эрхийн идэвхтэн Грета Тунберг Их Британийн Лондон хотод палестинчуудыг дэмжин, жагсаж байгаад баривчлагджээ. Харин маргааш нь түүнийг суллаж явуулсан байна. 22 настай Грета Тунберг “Би Palestine Action бүлгийн хоригдлуудыг дэмжиж байна. Би хүмүүсийг хоморголон устгах явдлыг эсэргүүцэж байна” гэж бичсэн самбар барьж жагссаныхаа төлөө Их Британийн Терроризмын тухай хуулийн дагуу…

  • “MN” таурт газ дэлбэрсний улмаас гал гарч 3 хүн түлэгджээ

    “MN” таурт газ дэлбэрсний улмаас гал гарч 3 хүн түлэгджээ

    “MN” таурт газ дэлбэрсний улмаас гал гарч 3 иргэн түлэгджээ. Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт “МИ” таурт хоолны газарт галд гарч байна гэх дуудлагыг 16:40 цагт онцгой байдлын газар бүртгэжээ. Гал гарах үеэр онцгой байдлын нэг алба хаагч “MN” таурт явж таарсан тул галыг унтрааж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Удалгүй Гал түймэр…

  • Төсөл хэрэгжүүлж Улаанбаатарт 2000 такси шинээр үйлчилнэ

    Төсөл хэрэгжүүлж Улаанбаатарт 2000 такси шинээр үйлчилнэ

    Улаанбаатар  хотын  хүн  амын  өсөлт,  замын  хөдөлгөөний түгжрэл,  хууль  бус  такси  үйлчилгээний  эрсдэл,  аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг  технологид  суурилсан,  байгаль  орчинд  ээлтэй, тогтвортой  такси  үйлчилгээний  системийг  бүрдүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхээ өнөөдөр НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь…

  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг өгч эхэллээ

    Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг өгч эхэллээ

    2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян өнөөдрөөс орон даяар эхэллээ. Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн төрлийн аминдэм, 5 төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлог юм. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад…

  • Мөрөн-Улиастайн чиглэлийн 261,8 км авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

    Мөрөн-Улиастайн чиглэлийн 261,8 км авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих Мөрөн–Улиастайн чиглэлийн 261.8 км авто замын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулахаар боллоо. Өнөөдөр /2025.12.25/ сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төслийн талаарх мэдээллийг оролцогч компанийн удирдлага болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцууллаа. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан уг төслийг 2025 оны 8 дугаар сарын 27-нд Засгийн газрын…

  • Төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй зөвхөн мэдэгдэл илгээдэг зохицуулалтыг хуульчилна

    Төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй зөвхөн мэдэгдэл илгээдэг зохицуулалтыг хуульчилна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Уг хуульд зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зах зээлд нэвтрэхэд аж ахуйн нэгжүүдэд тулгардаг саад хоригийг багасгах, хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний акт, журмаар холбогдох харилцааг зохицуулж, зөвшөөрөл олголтыг…

  • Дээрэмчинд утсаа булаалгасан монгол эмэгтэй модны ёроолоос утсаа олжээ

    Дээрэмчинд утсаа булаалгасан монгол эмэгтэй  модны ёроолоос утсаа олжээ

    Оюунгэрэлийн Агиймаа гэх 35 настай эмэгтэйг 12-р сарын 20-нд Суррей Куэйс дэх галт тэрэгний буудал дээр зогсож байхад нь дугуйтай хулгайч гэнэт гараас нь утсыг нь шүүрээд зугтжээ. О.Агиймаа “Google”-ийн “Find My Device” апп-ыг ашиглаж, утасныхаа байршлыг дагасаар, 12-р сарын 24-нд Лондон хотын Пепис цэцэрлэгт хүрээлэнд байрлах модны ёроолоос утсаа олсон байна. Тэрээр өөрийнхөө утаснаас гадна…

  • Нарны панелаар үйлдвэрлэсэн эрчим хүчээ иргэд төвийн сүлжээнд борлуулах боломж бүрдэнэ

    Нарны панелаар үйлдвэрлэсэн эрчим хүчээ иргэд төвийн сүлжээнд борлуулах боломж бүрдэнэ

    Өнөөдөр УИХ-ын чуулганаар сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэсэн иргэд аж ахуйн нэгж улсад илүүдэл эрчим хүчээ борлуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өглөө. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх нь нээлттэй ч техникийн нөхцөл хангах, төвийн сүлжээнд нарны панелаа холбох ажил хүндрэлтэй явж иржээ. Тиймээс иргэдэд төвөг чирэгдэл нэмдэг техникийн нөхцөл…

  • 62 настай эмэгтэй осгож эмнэлэгт хүргэгджээ

    62 настай эмэгтэй осгож эмнэлэгт хүргэгджээ

    Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. Цагдаагийн байгууллагаас эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг онцгой байдлын албанд хүргүүлсэн байна. Улмаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын…

  • Австри улсад ажиллаж амьдарч байгаа иргэд 2 улсад давхар даатгал төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ

    Австри улсад ажиллаж амьдарч байгаа иргэд 2 улсад давхар даатгал төлөхгүй байх нөхцөл бүрдэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ.…