-
Ойн түймрийг сансраас илрүүлэв

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Шарнуур гэдэг газар (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т) ойн түймэр гарсныг 7 дугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүллээ. Өчигдөр 15:30-18:30 цагийн хооронд түймрийн голомтод усархаг бороо орсон байна. Өнөөдөр дахин бороо орох төлөвтэй байгаа аж. Бороонд түймэр унтрах эсэх, цаг…
-
Хийлдэг гудас, завиар голд тоглож болохгүй

Хийлдэг гудас, завийг усан сан, тогтуун ус, бассейнд ашиглах зориулалттай. Ширүүн урсгалтай гол, мөрөнд хийлдэг гудас, завь ашиглах үед модны мөчир, ирмэгтэй чулуунд ч сүлбүүлэх, зүсүүлэх зэргээр хагарах аюултай. Туул голын урсгал ширүүн учраас хийлдэг гудас, завь ашиглаж болохгүй ажээ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүдээ хийлдэг гудас, завин дээр суулгаад, голд тавьчихдаг. Уг гудас, завь нь эргийн…
-
Хүй долоонхудагт соёлын наадам 11,12-нд болно

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн их сургууль монголчуудын соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой Соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүйдолоонхудагт зохион байгуулна. СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам “Монгол наадам” цогцолборт болох юм байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын…
-
Буудлагын тамирчид Австрид бэлтгэл хангана

“Парис 2024” олимпод оролцох эрх авсан буудлагын тамирчид бэлтгэлээ базаахаар маргааш Австри явна. Манай улсын буудлагын тамирчдаас О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар олимпын наадамд оролцох эрх авсан юм. Тэдэнтэй хамт шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, бэлтгэл хангагч Г.Нандинзаяа, Б.Эрхэмбаяр, Э.Бадамгарав нар явах ажээ. Тамирчид Австри улсад 16 хоног бэлтгэл хийсний дараа шууд Парисыг зорих юм байна.
-
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг хэлэлцэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Монгол улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван нар эдийн засгийн хамтарсан коридор байгуулах төсөл болон гурван талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцлээ. Энэ тухай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Астанад болсон уулзалтын дараа Оросын Гадаад хэргийн яам мэдээлжээ. “Дэлгэрэнгүй…
-
“Парис 2024” паралимпын наадамд оролцох Монгол Улсын багийн тугийг МУГТ Э.Соднопилжээ өргөн мандуулна

Олимпын наадмын нээлт, хаалтын ёслолд улсынхаа Төрийн далбааг мандуулан жагсах нь тамирчин хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг билээ. Тэгвэл энэхүү нэр хүндтэй үүргийн эзнээр МУГТ Э.Содномпилжээ сонгогджээ. Тэрээр паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд эрхээ авсан, өдгөө 3 дахь олимпдоо оролцох гэж буй. Олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь туг далбаагаа өргөн мандуулж, олон…
-
Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг өнөөдөр томиллоо. Өмнөх дарга Я.Содбаатар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү-эдийн засагч 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын…


