-
“Дүнжингарав”-ын урдах авто замыг гурван эгнээтэй болгож шинэчилнэ

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар 6.5 метр өргөн, хоёр эгнээтэй авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй. Уг уулзвар орчимд ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн дугуйн хоёр метр өргөн зам, явган хүний 1.5 метр өргөн зам хийх юм. Нийслэлийн Замын хөгжлийн…
-
Паралимпын байт харвааны урьдчилсан харваанд манай тамирчид 3 болон 18 дугаар байр эзэллээ

“Парис 2024” Зуны Паралимпын наадмын Байт харвааны тэмцээний урьдчилсан харваа өнөөдөр явагдлаа. Урьдчилсан харваанд 23 эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсын тамирчин, Спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ гуравдугаар байр, Спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэ 18-р байр эзэлжээ. Ингэснээр Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай, Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын тамирчинтай харвахаар болсон байна.
-
16-р сургуулийн урд талд борооны ус зайлуулах шугам угсарлаа

“Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд талын авто замд борооны ус зайлуулах 370 метр шугам хоолой угсарч дууслаа. Одоо зам, талбайг хуучин хэвэнд нь оруулахаар янзалж байна. ус зйалуул.jpg Энэ талаар Геодез, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер Г.Батсайхан “Борооны ус зайлуулах шугам хоолой хийж дууссаны дараа суулт өгөхөөс сэргийлж, дайрга…
-
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 39 дүгээр хуралдаан өчигдөр (2024.08.29) болж, тус зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт оруулав. Журмын өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол нэр дэвшигч аль нэг танхимд биш Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр боллоо. …
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай…
-
УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар ээлжит бус 33 дахь чуулган өнөөдөр хаалаа. УИХ-ын даргын чуулганыг хааж, хэлсэн үгийг танилцуулъя. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэд ээ! Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламент дахь засаглалд шилжсэн цагаас хойш УИХ-ын 33 дахь удаагийн…
-
Самар түүж байсан 100 гаруй хүнийг ойгоос буулгалаа

Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын болон сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдын ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг түүж буй байдалд хяналт шалгалт хийжээ. Хуш модны самар түүж буй 25 машин, 10 мотоцикл, 100 орчим иргэдийг орчны хог хаягдлыг цэвэрлүүлэн, уулнаас буулгалаа. Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй. Гэтэл…


