-
Цэргийн алба хаагчид ёсзүйн тангараг өргөлөө

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталжээ. Үүнтэй холбогдуулан тус дүрмийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын “Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай” өргөх ёслол энэ сарын 14-нд боллоо. Энэхүү ёслол, хүндэтгэлийн…
-
FM Б.Баярмандах блицийн аваргаар тодорлоо

Ази тивийн ахмад шатарчдын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөл өчигдөр боллоо. Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 8 дугаар сарын 9-19-нд эх орондоо зохион байгуулж байна. Ахмад шатарчдаас их мастер цолтон төрөх боломж олгож буйгаараа энэ тэмцээн анхаарал татаж байгаа юм. 50+ насны ангилалд: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн тамирчин,…
-
4 айлын 65 бог үерт урсан хорогджээ

Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Улаантолгойн гарам, Наран, Бүдүүнгүвээ гэдэг газарт 8-р сарын 14-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо, мөндөр орсон байна. Энэ үеэр үер бууж, 4 өрхийн мал үерт урсжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан очиж, малчин Г-ын 21 бог, М-ийн 4 бог, С-ын 32 бог, С-ын 8 бог, нийт 4 айл өрхийн 65 бог…
-
Дунд, ахлах ангийн сурагчдын 38 хувь нь сурах бичгээ худалдаж авна

2024-2025 оны хичээлийн жилд I, III-XI ангийн 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэн, төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудад 6 дугаар сарын 10-28-нд хүргэжээ. Сурах бичиг түгээх ажлыг “Монгол шуудан” ХК гэрээгээр гүйцэтгэсэн байна. Сургуулиуд бага ангийн сурагчдынхаа 95-100%-ийг сурах бичгээр хангана. Дунд, ахлах ангийн сурагчдын 62%-д сурах бичиг түрээслүүлэх агаад 38% нь өөрсдөө сурах…
-
“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Монголчуудын соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр 14:00 цагт нийслэлийн Налайх дүүрэг дэх Тайж хайрхны бэлд эхэллээ. 3 өдөр болох энэ фестивальд Та бүхэн зочлон саатаж, нүүдэлчдийн соёлын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншил, уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл иргэншлийн мөн чанартай танилцаарай.




