-
Нүүрсний утаанаас ус гаргаж авч байна

Хүрэн нүүрсний утааг тусгай төхөөрөмжөөр дамжуулан ус болгон гаргаж авдаг тухай Өвөр Монголын Шилийн гол аймгийн цахилгаан станцаас мэдээллээ. Утаанаас ус гаргах технологи ашигласнаар цахилгаан станц нь усны их хэрэглэгч байснаасаа усны эх үүсвэр болж, тухайн нутгийн ойжуулалт, тариалалтын усыг хангаж, нүүрс баялаг ус хомс бүсэд эрчим хүч хэмнэх амжилттай хайлт болж байна. Баруун Үзэмчинд…
-
Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна

“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт…
-
Үерийн бүсэд суурьшиж буй айл өрхүүд нүүх боломжгүй гэжээ

Өнгөрсөн жилийн зун Улаанбаатар усанд живсэн. Тухайн үед Дарь-эх орчмын үерт өртсөн 20 айлыг шинэ байршил руу нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар тухайн хэсэг буюу үерийн бүсэд 200 айл оршин сууж байна. Холбогдох байгууллагын зүгээс оршин суугчдад үерийн бүсээс нүүх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч иргэд нүүх боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Учир нь үерийн эрсдэлтэй …
-
“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.
-
Чуулган завсарлахын өмнө хуулиуд “машиндав”

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон хууль эцэслэн баталлаа. Тодруулбал, дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эдгээр хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг тогтож сайн хэлэлцэхгүйгээр шуурхай баталсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 21 хуулийг дагалдуулж боловсруулсан 113 хуулийг батлах учир гишүүд 14 цагт бэлэн байхыг анхааруулав. Хууль батлах үеэр гишүүд кноп дарах биш, гараа өргөж дэмжиж байгаагаа илэрхийлж…
-
Боинг компани удаан хугацаанд хойшлогдоод байсан Starliner хөлгийг хөөргөлөө

Америкийн Боинг компани НАСА-гийн хоёр сансрын нисэгчийн хамт Олон улсын сансрын станц (ОУСС) руу Starliner хөлгөө амжилттай хөөргөлөө. Энэ нь урт хугацаанд, хэцүү хүндрэлүүдийг даван туулсаны дараах анхны нислэг юм. НАСА-гийн нисгэгчид болох Батч Вилмор, Суни Уильямс нар Капсулыг долоо хоног гаруй хугацаанд удирдах ажээ. Хөлөг Флорида дахь Канаверал хошууны сансрын хүчний станцаас United Launch Alliance Atlas пуужингаар…
-
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт орууллаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Уг хуулиар “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн…


