-
Сэлбэ голын 16 мянган тн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
-
Удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдийг засварлаж эхэллээ

12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим нэгж техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар боллоо
-
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
-
Дашинчилэн сумын ЕБС жишиг гал тогоог тохижуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллав
-
Шинэ Яармаг цогцолбор хорооллын үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байна

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөл, эзэмшилд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах замаар зээлийн эргэн төлөлтийг хангуулан ажиллаж байна




