-
Винисиуст Саудын Арабд нэг тэрбум доллароор тоглох гэрээ санал болгожээ

Реал Мадридын од Винисиус Жуниорт Саудын Арабд тоглох нэр тэрбум долларын ашигтай гэрээг санал болгосон тухай Ройтерс, ESPN зэрэг агентлаг мэдээллээ. Нэрээ нууцалсан эх сурвалжаас Ройтерс агентлагт мэдээлснээр Саудын Арабын албаны хүмүүс Винисиустай уулзаж, тус улсын Про лигт (SPL) нэгдэхийн тулд улирал бүр 200 сая евро үнэ бүхий 5 жилийн гэрээ, урамшуулал санал болгожээ. Үүнээс…
-
БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх,…
-
Эрх мэдлээ урвуулан ашигласан засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Говь-Алтай аймгийн нэгэн сумын засаг дарга А.А жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдэд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэр бүхий иргэдэд санхүүжилт олгожээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах…
-
Дэлхийн эмэгтэйчүүд “Ногоон ирээдүйн төлөө” Улаанбаатарт чуулна

Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаагаа Дэлхий дахинаа дахин нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран Улаанбаатар хотод 8 дугаар сарын 22–23-нд зохион байгуулах гэж байна. Форумын үндсэн хэсэг дараах хурлаас бүрдэнэ. Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж…
-
Хятад залуучууд хайр дурлалд мөнгө үрдэггүй

БНХАУ-д жил бүрийн 7, 8 дугаар сард Гэгээн Валентины өдрийн Хятад хувилбар “Циси” фестивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ үеэр хүмүүс хайртынхаа бэлэглэсэн цоо шинэ Iphone, Louis Vuitton гар цүнх, тансаг рестронд зоог барьж буй зургаа олон нийтийн сүлжээ рүү хошуурдаг. Энэ жилийн “Циси” фестиваль өнгөрсөн Бямба гарагт болсон бөгөөд өмнөх жилүүндийхээс өөр дүр зурагтай байв. Хүмүүс…
-
Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ

“Гандантэгчинлэн” хийдийн орчим ажиллаж байх үедээ иргэн Ц, З, О, Б нар түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарах их хэмжээний мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олж, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг А-д заржээ. Үүнийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлэн, шалгаж эхэллээ. Тэдний орон байр, тээврийн хэрэгслийг нэгжихэд, мөнгөн зоос /ёншгойт/ 1184…
-
Нийслэлийн 159 сургуульд сул орон тоо байна

Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 2024-2025 оны хичээлийн жилд ажиллуулах багш, ажилтны сул орон тоог нийслэлийн Боловсролын газар зарлалаа. Нийслэлийн нийт 159 сургуульд сул орон тоо байгаа аж. Ажлын байр сонирхсон иргэд тухайн сургуульдаа шууд хандаарай. Ажлын байр зарласан сургуулиуд, дүүргээр: Баянгол 21 сургууль Баянзүрх 35 сургууль Сонгинохайрхан 28 сургууль Сүхбаатар 26 сургууль Чингэлтэй 19 сургууль Хан-Уул 20 сургууль Багануур, Багахангай, Налайх 10 сургууль


