-
Сур харваанд “Бошготын мэргэд” тэргүүлэв

Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн баярын шагайн харвааны тэмцээнд 14 багийн 130 гаруй харваач онч мэргэнээ сорив. Харваачид багийн болон цуваа, өсвөрийн харваа гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Багийн төрөлд: Тэргүүн байрт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Б.Батцэнгэл ахлагчтай “Бошготын мэргэд” баг Дэд байрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын М.Угтахбаяр ахлагчтай “Буянт” баг Гуравдугаар байрт Говь-Алтай…
-
АТГ 927 хэрэг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 4-нд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 943…
-
НЭМГ: Улаанбаатараас туузан хорхой илрээгүй

Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх “Централ тауэр” барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Уг мэдээллийн дагуу НЭМГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар цахим сүлжээнд оруулсан бичлэгт гарч буй нутаг…
-
ОУХМ Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийн баг, тамирчдын салхийг хагална

Маргааш буюу 8 дугаар сарын 5нд “Champ De Mars” ордонд олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Дэлхийн 61 орны 291 бөхчүүд сонгомол болон чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй жинд 18 багц медалийн төлөө хүч үзэх юм. Монгол Улсын чөлөөт бөхийн баг тамирчдын салхийг хагалж, Дэлхийн аваргын мөнгөн медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Жи Мобайл ХХК, Үндэсний шигшээ…
-
Олимпын наадамд явсан арын албаны хүмүүсийн тоо эрх авсан тамирчдын 50%-тай тэнцүү байдаг

МҮОХ-оос Олимпын наадам болон Үндэсний шигшээ багийн тамирчидтай холбоотой түгээмэл асуултад цувралаар хариулж эхэллээ. Олимпын наадмын мандатыг хэрхэн хуваарилдаг вэ? Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогсдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог.…
-
“АПУ” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан “АПУ” компанийн зуун жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “АПУ” компанийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Нийт 2400 гаруй ажиллагсадтай тус компани дотоодын 15 мянга гаруй малчин, тариаланч, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчдын хамт, олон улсад хүлээн…
-
Чойр-Сайншандын зам усанд автжээ

А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 304-305 дахь км-т 2024.08.02-нд хүчтэй аадар бороо орсны улмаас зорчих хэсэг усанд автжээ. Зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Тээврийн цагдаагийн алба, ”Дорноговь АЗЗА” ТӨХК хамтран арга хэмжээ авч байна.
-
Дашинчилэн-Булганы замыг үерийн ус давжээ

А0901 дугаартай Дашинчилэн-Булган чиглэлийн авто замын 30 дахь км-т байрлах Шувуутын хоолойг үерийн ус давж, уг замаар зорчиход хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Одоогоор усны түвшин багасаагүй байна. “Булган АЗЗА” ТӨХК уг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
-
Хурдан морины уралдааны зам, эвдэрсэн гуу жалгыг засаж байна

Орхон аймгийн ЗДТГ, морин спорт, уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо, хамтран, хурдан морьдын уралдааны замд борооны улмаас тогтсон шавар шалбаагыг цэвэрлэн, замыг хусаж, эвдэрсэн гарам, жалгыг засаж байна. Орхон аймгийн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хөтөлбөрийн дагуу 8-р сарын 2-ны өдөр өндөрлөх байсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 8-р сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.…
-
Швейцарын Ерөнхийлөгч музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна. Хүндэт зочин Чингис хаан үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн, ХХ зууны эхэн хүртэлх хаад, Монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж сонирхлоо. Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан…