-
Цэргийн зориулалттай буу зарах гэж яваад баригджээ

Манай улсын иргэн Н.Б энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон” барилгын баруун талд байрлах авто зогсоол дээр галт зэвсэг зарах гэж яваад цагдаад баригджээ. Тэрээр ОХУ-д цэргийн зориулалтаар үйлдвэрлэсэн, 9х18 мм-ын голчтой, их бие болон замаг нь 204420**** дугаартай, байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан…
-
Дэд Ерөнхийлөгч Камала Харрис долоо хоногт 200 сая долларын хандив цуглуулжээ

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлал өндөр байгаа нь АНУ-ын улс төрд шуугиан тарьсаар байна. Камала Харрисын сонгуулийн кампанит ажлын багаас ням гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхиж, Камала Харрис намын хүрээнд өргөн дэмжлэг авснаас хойших эхний долоо хоногт тэрбээр 200 сая ам.долларын хандив цуглуулжээ. “Долоо хоногийн дотор 200 сая ам.долларын хандив цугларсан. Үүний 66 хувь нь шинэ хандивлагчдаас ирсэн. Мөн 170 мянган сайн…
-
Авлига, албан тушаалын 3 хэрэг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 22-26-ны хооронд 120 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Үүнд: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 52, Өмчлөх эрхийн эсрэг 31, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Мансууруулах…
-
Хөшигийнхөндийн авто зам усанд автсан байна

Улаанбаатар хотод өчигдөр орой орсон борооны үеэр А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийнхөндий чиглэлийн тууш авто замын 4-5 дахь км-ийн хооронд 20:00 цагийн үед орчим үeр буужээ. Үүний улмаас тухайн замын зорчих хэсэг усанд автсан байна. Уг замыг хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсэгт тогтсон лаг, шаврыг бүрэн цэвэрлэлээ.
-
Хужирт-Арвайхээрийн гүүр нуржээ

Улсын чанартай А08 дугаартай Хужирт-Арвайхээр чиглэлийн авто замд өнөөдөр 15:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас үeр бууж, уг замд байрлах модон гүүр нуржээ. Тус гүүрээр зорчих боломжгүй болсон тул яаралтай сэргээн засахаар зам хариуцагч “Өвөрхангай АЗЗА” ТӨХК газар дээр нь ажиллаж байна.
-
Шивээхүрэн-Даланзадгадын зам үерт эвдэрлээ

Улсын чанартай А33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн авто замд өнөөдөр 14:00 цаг орчимд орсон аадар борооны улмаас 23-30 км -ийн хоорондох 5 цэгт хөвөө угаагдсан, 30 дахь км-т байрлах дөрвөлжин хоолой угаагджээ. Уг замыг хариуцагч “АЗММ” ХХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хохирлын хэмжээг тогтоох, сэргээн засах ажлуудыг шуурхай эхлүүлээд байна. Жолооч та бүхэн авто замыг сэргээн…
-
Олимпын наадмын зохион байгуулагчид уучлалт гуйжээ

Олимпын наадмыг зохион байгуулагчид баасан гаригт болсон нээлтийн ёслолын үеэрх үйл явдал хүмүүсийн дургүйцлийг хүргэсэнд харамсаж байгаагаа мэдэгдэв. Ялангуяа драг зураачдыг оролцуулсан үзүүлбэр нь Леонардо да Винчигийн “Сүүлчийн зоог” зургийг элэглэн шоолсон гэж үзсэн Христийн шашны бүлгүүдийн хатуухан шүүмжлэлд өртжээ. 15-р зууны тэрхүү алдартай бүтээл нь Библийн гол дүр зургийг дүрсэлсэн байдаг бөгөөд Франц дахь Католик сүм…


